10, 11 дүгээр ангийн сургачдад зориулсан “Луби-Женкинс СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР”-ийг зарлалаа


Б.Дариа | YOLO.MN
2022-09-06

Ерөнхий боловсролын сургуулийн 10, 11-р ангийн сургачдад зориулсан “Луби-Женкинс СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР”-ийг 18 дахь жилдээ зарлалаа.

Хөтөлбөр 8 сарын турш үргэлжлэх бөгөөд идэвх санаачлагатай хөтөлбөрт хамрагдсан 4-6 сурагч АНУ болон Монголд болох тус бүр 2 долоо хоногийн солилцооны хөтөлбөрт хамрагдана.

Тавигдах шаардлага:

• Улаанбаатар хотын ахлах ангийн 10, 11дүгээр ангийн сурагч байх

• Англи хэлний дунд болон түүнээс дээш төвшний мэдлэгтэй байх

• 8 сарын турш үргэлжлэх хөтөлбөрт бүрэн оролцох боломжтой байх

Шаардлага хангасан сурагчид 2022 оны есдүгээр сарын 25-ны 23:59 цагаас өмнө https://form.jotform.com/zorigfoun.../ljsep_application_2022 хаягаар орж цахим өргөдлийн маягт бөглөнө үү.

#Мэдээ