МЭРГЭЖИЛ СОНГОЛТ: Олон улсын харилцааны мэргэжилтэн буюу ДИПЛОМАТЧ


Т.Ариунбаяр | YOLO.MN
2018-04-23

- Мэргэжил сонголтод чинь тусалъя -

Олон улсын харилцаа бол дэлхийн улс орнууд, олон улсын болон үндэстэн дамнасан байгууллагууд, ард түмний хоорондох улс төр, нийгэм, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн зэрэг олон талт харилцаа, хамтын үйл ажиллагааг илэрхийлдэг ойлголт юм. 

Олон улсын харилцаа бол хөрвөх боломж маш өндөр, олон салбарт төрөл бүрийн мэргэжлээр ажиллах боломжтой нийгмийн суурь мэргэжил гэгддэг. 

Салбаруудын задаргаа:

- Эдийн засаг: Үйлдвэрлэл, Аялал жуулчлал, Гадаад худалдаа, Валют арилжаа
- Улс төр: Гэрээ хэлэлцээр байгуулах, Төрийн тэргүүний айлчлал, Хурал зөвлөгөөн, Элч төлөөлөгч солилцох
- Нийгэм хүмүүнлэг: Олон улсын байгууллагууд, Төрийн бус байгууллагууд
- Соёл: Урлаг спорт, боловсрол шинжлэх ухаан, шашин

Монгол улсад бэлтгэж буй улсын их сургуулиуд:

- Монгол Улсын Их Сургууль

Элсэлтийн ерөнхий шалгалтын суурь хичээлүүд:

- Англи хэл, Нийгэм, Математик

Олон улсын харилцааны мэргэжлийн тухай баримтууд:

- 2014 онд Монгол улсын нийт ЕБС төгсөгчидын 22% нь Олон улсын харилцааны мэргэжлийг сонгон суралцаж байсан бөгөөд жил бүрийн хамгийн олон сурагч сонгодог мэргэжлүүдийн нэг юм.
- 2015 онд хийгдсэн судалгаагаар ОУХ-ын чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүдийн 
16% нь 500000-800000 төгрөг, 
49% нь 800000-1000000 төгрөг, 
35% нь 1000000 төгрөгөөс дээш дундаж цалинтай ажиллаж байгаа гэж дүгнэгджээ.

Олон улсын харилцааны мэргэжлийг сонирхож буй хүүхдүүдэд санал болгох нийтлэл, ярилцлага:

- Гадаад хэргийн яамны сайд Л.Пүрэвсүрэн
- Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин Н.Нямжав
- Нийтлэлч Б.Түвшинмөнх
- Эрдэмтэн Т.Төмөрхүлэг

2. Видео ярилцлаганд:

- Японы хүүхдийг ивээх сангийн “Хүүхдийн эрхийн засаглал” хөтөлбөрийн зохицуулагч Э.Цолмон
- МУИС-ын ОУХНУС-ын багш Б.Мөнх-Өлзий
- МУИС-ын ОУХНУС-ын 3-р курсийн оюутан Ш.Аминаа

Холбоотой мэдээлэл:

МЭРГЭЖИЛ СОНГОЛТ: Шүдний эмч (Эрүү, нүүр, ам судлал) 
МЭРГЭЖИЛ СОНГОЛТ: Сэтгэл судлаач 

#Profession #Occupation