Том Холланд сошиал медиагаас завсарлага авч буйгаа илэрхийлэв


Э.Ганбаяр | YOLO.MN
2022-08-26

“Spider-Man: No Way Home” киногоороо алдаршсан жүжигчин Том Холланд дижитал платформгүйгээр сүүлийн хэдэн долоо хоногийг өнгөрүүлсэн гэнэ. Ингээд Instagram болон Twitter апплекейшнүүдийг устгаж буйгаа шүтэн бишрэгчиддээ хэлэийн тулд Ням гарагт Instagram хаягтаа нэгэн бичлэг оруулжээ.

Энэхүү гурван минутын бичлэгт 26 настай жүжигчин залуу интернэт дэх өөрийнх нь талаар хүмүүсийн бичсэн сэтгэгдэл, нийтлэлүүд сэтгэл санаанд нь муугаар нөлөөлж буйг дурдсан байна.

“Эдгээр зүйлс миний сэтгэл санаанд дайралт болж байна. Бас үүнийг давж гарахын тулд хүмүүсээс тусламж эрэх нь ичгэвтэр үйлдэл гэдгийг би мэднэ” гэв. Мөн тэр “The Brothers Trust” хэмээх өсвөр насныхны сэтгэл зүйн эрүүл мэндийн төлөөх сайн дурын байгууллага болох “Stem4”-ыг ч дэмжиж дурдаж амжсан байна. 

Тэрээр “Spider-Man: Homecoming” кинонд хамтран тоглосон жүжигчин Zendaya-тай үерхэж буй. 

Холландын энэхүү чин сэтгэлийн үгсээ илэрхийлсэн бичлэгний дор олон олон шүтэн бишрэгчид нь болон олны танил алдартнууд түүгээр бахархаж, дэмжиж буй тухайгаа илэрхийлэн сэтгэгдэл үлдээжээ. Тухайлбал дуучин Жастин Бибер “Хайртай шүү залуу минь” гэсэн бол WWE-ийн мэргэжлийн тамирчин Рикохэт “Залуу минь, чи маш олон хүнд үлгэр дуурайлал болж байна. Биеийн гэлтгүй сэтгэл зүйн эрүүл мэнд чухал шүү. Анхаарал хандуулж байгаарай. Тэгээд урьд урьдынхаасаа илүү сайжраад эргэн ирээрэй” хэмээсэн байна.

Эх сурвалж: edition.cnn.com

#Оддын тухай