Дебют хийхээсээ өмнө алдартай болж чадсан 5 айдол


Б.Дариа | YOLO.MN
2022-07-19

Хөөрхөн царай, гайхалтай харизм, бүжгийн чадвар зэрэг онцгой төрхөөрөө к-поп ертөнцөд албан ёсоор дебют хийхээсээ өмнө нэр хүндтэй, алдартай болж чадсан хэд хэдэн айдолууд бий. Ингээд дебют хийхээсээ өмнө аль хэдийн алдартай болсон таван айдолыг онцлож байна.

 

1. Seunghoon (WINNER)

Seunghoon WINNER-ийн гишүүн болохоосоо өмнө K-Pop Star нэвтрүүлгийн шалгаруулалтад оролцож шуугиан тарьсан юм. Тэр нэвтрүүлэгт өөрийн гоц авъяас чадвараараа цойлсон учраас шоуны үеэр нэр хүнд нь маш их өсжээ.

Seunghoon шоуны 4 дүгээр байранд орж хасагдсан нь үнэхээр харамсалтай байсан ба Seunghoon-г хасагдсаны дараа Yang Hyun Suk сэтгэл хөдлөлөө барьж чадаагүй байна.

Гэхдээ энэ бүхэн Seunghoon-ы хувьд төгсгөл биш байлаа. Учир нь удалгүй YG Entertainment түүнд бэлтгэгдэгч болох санал тавьж, тэр зөвшөөрснөөр албан ёсоор YG Entertainment-д харьяалагдах болжээ. Ингээд WINNER болон iKON-ын бусад гишүүдийн нэгэн адил Seunghoon Who Is Next: WIN шоунд оролцохдоо мөн л олны анхаарлыг татаж амжив. Seunghoon-ы баг энэ шоунд ялалт байгуулсан нь түүнийг WINNER-ийн албан ёсны гишүүн болгосон байна.

2. Ryujin (ITZY)

Ryujin дебют хийхээсээ өмнө олон нийтийн анхаарлыг маш их татсан айдол юм. Тэрээр BTS-ийн LOVE YOURSELF Highlight Reel видеонд оролцсон ба түүний бүжгийн ур чадвараас гадна харц булаам дүр төрх, харизмаар нь сайшааж байсан юм.

Ryujin мөн "The King" кинонд жижиг дүрд тоглон жүжигчнээр дебют хийж байв.

YG Entertainment-ийн бүтээсэн MIXNINE айдол шалгаруулах шоу тэмцээнд Ryujin оролцсоноор үзэгчдийн дуртай оролцгч болжээ. Мөн Yang Hyun Suk-ыг байлдан дагуулж шоуны хамгийн алдартай оролцогчдын нэг болж чадсан юм. Yang Hyun Suk шоуны үеэр Ryujin-ийг JYP Entertainment-д байгаагүйд талархаж байгаагаа илэрхийсэн байна.

Ryujin MIXNINE-с хасагдсан ч жилийн дараа ITZY хамтлагийн гишүүнээр албан ёсоор дебютээ хийсэн юм.

3. Ahn Yujin (IVE)

Yujin IVE-д дебютээ хийхээс өмнө, бүр IZ*ONE хамтлагийг үүсгэн байгуулсан нэвтрүүлэг болох Produce 48-д оролцохоосоо ч өмнө нэлээд алдартай байжээ. Yujin "Produce 48"-аас өмнө олон дууны клип, сурталчилгаанд тоглож байсан ба тэдгээрээс хамгийн алдартай нь контакт линзний сурталчилгаа байсан юм.

Дараа нь Yujin өөрийн авьяас чадвараа Produce 48 шоунд үзүүлж чадсанаар IZ*ONE-ын гишүүн болсон.

4. Jennie (BLACKPINK)

Jennie-г дебют хийхээс өмнө буюу түүнийг бэлтгэгдэгч байх үед нь YG Entertainment үзэгчдэд түүний авьяас чадварыг харуулахаар шийдсэн байсан бололтой. Түүний дуулж, бүжиглэж, реп хийж буй нэлээд видеог олж үзэж боломжтой.

Jennie-гийн дебютийн өмнөх хамгийн алдартай үе бол G-Dragon-ын "Black" дууны клипэнд тоглосон үе юм. 

Эцэст нь тэр 2016 онд BLACKPINK-ийн гишүүнээр дебютээ хийсэн ч олон нийт түүнийг хамаагүй эрт дебют хийх ёстой байсан гэж үздэг. 

5. Bobby (iKON)

iKON-ын бүх гишүүд Who Is Next: WIN, Mix & Match нэвтрүүлэгт оролцсоноор дебют хийхээсээ өмнө алдартай болж байсан бол Bobby B.I нар "Show Me The Money 3" шоунд оролцох үедээ шуугиан тарьжээ.

BI шоуны дундуур хасагдсан ч Бобби эцсийн ялагч болж олон хүнийг цочирдуулсан юм.

Эх сурвалж: Koreaboo

#Оддын тухай