“Black Mirror” цувралын хамгийн өндөр үнэлгээтэй 10 анги


Г.Нандин | YOLO.MN
2022-07-27

Их Британийн алдарт Black Mirror цувралыг зохиолч Charlie Brooker бүтээжээ. Анги тус бүр нь өөр өөр жанртай ба үйл явдал нь давхацалгүй түүхүүдийг өгүүлдэгээрээ сонирхолтой. Мөн ихэнх анги нь шинжлэх ухааны, уран зөгнөлт, технологи хэт их хөгжсөн ирээдүйн дистопийг харуулдаг. Цувралыг The Twilight Zone-с сэдэвлэн хийсэн бөгөөд орчин үеийн нийгмийн асуудлуудыг хөндөж үүндээ технологийн хөгжлийг ашигладаг.

Black Mirror сүүлийн жилүүдэд олны анхаарлыг маш ихээр татаж байгаа ба Tik Tok, Facebook-т зарим ангиудынх нь богино хэсгүүд түгээмэл харагддаг. Тиймээс хэрвээ та уг цувралыг үзэж эхлэх гэж байгаа бол эсвэл эхлүүлэх шинэ цуврал хайж буй бол, “шилдэг”-ээр нэрлэгдсэн доорх 10 ангис эхлүүлээрэй.

10. Playtest (Black Mirror, Season 3 Episode 2)

Үнэлгээ: 8.1/10

Тойм: Санхүүгийн асуудалтай аялаж яваа Америк нэгэн шинэ тоглоомын системийг туршиж мөнгө олохоор бүртгүүлсэн боловч удалгүй аль нь тоглоом, аль нь бодит байдал болохыг ялгаж чадахгүй болсноор үйл явдал өрнөдөг.

9. USS Callister (Black Mirror, Season 4 Episode 1)

Үнэлгээ: 8.3/10

Тойм: Ахмад Роберт Дэйли сансрын хөлөг дэх багаа ухаалагаар удирдаж буй мэт харагдана. Гэхдээ багт элссэн шинэ гишүүн удалгүй сансрын хөлөгт байгаа юм бүхэн харагдсан шигээ биш болохыг олж мэднэ. 

8. Nosedive (Black Mirror, Season 3 Episode 1)

Үнэлгээ: 8.3/10

Тойм: Олон нийтийн сүлжээнд алдартай болохыг хүссэн нэгэн “найзынхаа” тансаг хуримд уригдаж, зорилгодоо хүрэх боломж олдог. Гэвч түүний хийх гэж буй зүйлс санаснаар нь болдоггүй.

7. Shut up and Dance (Black Mirror, Season 3 Episode 3)

Үнэлгээ: 8.4/10

Тойм: Кенни онлайн мэхлэлтэд өртөж Гектор гэх хүнтэй хамт танихгүй нэгнээр удирдуулахаас өөр аргагүй болно. 

6. The Entire History of You (Black Mirror, Season 1 Episode 3)

Үнэлгээ: 8.5/10

Тойм: Ойрын ирээдүйд хүн бүр хийж буй, харж, сонсож буй бүхнээ бичих боломжтой санах ойн суулгацтай болсон байдаг. Гэхдээ энэ сайн зүйл мөн байж чадах болов уу?

5. Hated in the Nation (Black Mirror, Season 3 Episode 6)

Үнэлгээ: 8.5/10

Тойм: Мөн ойрын ирээдүйд өрнөх ба Лондон хотын цагдаагийн мөрдөгч Карин Парк болон түүний технологийн мэдлэгтэй туслах Блю нар олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой нууцлаг үхлийн хэргийг мөрдөж буй тухай өгүүлдэг.

4. San Junipero (Black Mirror, Season 3 Episode 4)

Үнэлгээ: 8.6/10

Тойм: Йорки, Келли хоёр зугаа цэнгэлээр дүүрэн Сан Жуниперо далайн эргийн арлаар зочилсоноор тэдний амьдрал өөрчлөгдөх болно.

3. Black Museum (Black Mirror, Season 4 Episode 6)

Үнэлгээ: 8.6/10

Тойм: Киноны гол дүр музейд зочилж, эзэн нь олдворуудтай холбоотой өөрийн түүхүүдээс ярьж өгдөг.

2. Hang the DJ (Black Mirror, Season 4 Episode 4)

Үнэлгээ: 8.7/10

Тойм: Харилцаа бүрийн үргэлжлэх хугацааг тогтоож өгдөг болзооны программын тусламжтайгаар Фрэнк, Эми хоёр танилцах болов ч удалгүй системийн логикт эргэлзэж эхэлнэ.

1. White Christmas (Black Mirror, Season 2 Episode 4)

Үнэлгээ: 9.1/10

Тойм: Алслагдсан байшин дахь хоёр хүн технологитой холбоотой гурван түүхийн тухай ярилцдаг.

Эх сурвалж: imdb

#Кино урлаг