Жүжигчин Park Shin Hye, Choi Tae Joon нар хүүтэй боллоо


Б.Дариа | YOLO.MN
2022-05-31

Жүжигчин Park Shin Hye өнөөдөр амаржиж эрүүл саруул хүүтэй болжээ. 

Одоогоос таван жилийн өмнө тэрээр жүжигчин Choi Tae Joon-тэй үерхдэг гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан юм. Ийнхүү жүжигчин Park Shin Hye, Choi Tae Joon нар 2022 оны нэгдүгээр сарын 22-нд гэрлэх ёслолоо хийж өнөөдөр эрүүл саруул хүүтэй болжээ.

Тэрээр: 

- "Сайн байцгаана уу, Park Shin Hye байна.

Саяхан анхны агентлагтайгаа 20 жилийн өмнө байгуулсан гэрээгээ олж харлаа. Тухайн үед дөнгөж зургадугаар ангийн сурагч байсан бөгөөд хоёр жилийн дараа гэхэд жүжигчний карьераа эхлүүлж байв. Үүнээс хойш бүхэл бүтэн 18 жил өнгөрчээ. Цаг хугацаа ч үнэхээр харвасан сум шиг өнгөрөх юм аа.

Энэ бүх хугацаанд намайг хайрлаж, урам өгч байсан хүмүүсийн тусламжтайгаар би олон төрлийн төсөл, ажлуудад оролцож, өөрийгөө олон талаас нь харуулсан билээ. 

Камерын дурангийн өмнө аз жаргалтай байсан цаг хугацаа олон хэдий ч амаргүй үе ч мөн байсан. Энэ үед шүтэн бишрэгчид минь надад хүч чадал, урам хайрлаж байсан билээ. “Хүчтэй байгаарай” гэж хэлсэн хоёрхон үг чинь л надад их дэм болж байсан юм шүү.

Тиймдээ ч одоо та бүхэнд ийм мэдээ дуулгана гэхээс сандарч байна. Гэсэн хэдий ч та бүхнийг энэ мэдээг хамгийн түрүүнд сонсоосой гэж хүслээ.

Би тун удахгүй гэрлэж гэж байгаа. Тэр хүн урт удаан хугацааны турш миний түшиг тулгуур болж, миний хамгийн сул дорой зан чанарыг ч тэвчиж, хүлээн зөвшөөрсөн нэгэн. Тиймээс бид хуримаа хийхээр төлөвлөж байгаа.

Үүнээс гадна энэ мэдээг дуулгахад хэтэрхий эрт байж болох ч бид гэр бүлдээ нэгэн шинэ гишүүнийг хүлээн авахаар бэлдэж байна. Би хүний эхнэр, хүүхдийн ээж болсон ч та бүхэнд өөрийнхөө хамгийн сайн сайхан талыг харуулахаар хичээж болно. 

Эцэст нь, алдаа дутагдалтай хэдий ч намайг хайрласаар, дэмжсээр ирсэн та бүхэндээ баярлалаа. Хэдийгээр ойрын хэдэн жилдээ биш ч аль болох хурдхан жүжигчний хувиар эргэн ирэх болно. 

Тэр хүртэл эрүүл энх сууцгааж байгаарай" гэж бичиж байсан юм.

Хосууддаа баяр хүргэе!

Эх сурвалж: Dispatch

#Оддын тухай