Jay Park "ТЭТГЭВЭРТ ГАРАХАА" мэдэгдлээ


Э.Цовоо | YOLO.MN
2019-04-22

Солонгос улсын алдарт дуучин, реппер 31 настай Jay Park  "тэтгэвэрт гарах" буюу урлагийн карьераа зогсоох х хугацаагаа шүтэн бишрэгчдэдээ дэлгэлээ. Тэрээр  hip-hop болон R&B урсгалаар маш олон гайхалтай дуунуудыг туурвиж байсан гэдгээрээ Америкийн зах зээлд ч алдартай нэгэн. Мөн саяхан “Asian Got Talent” тэмцээний гол шүүгчээр ажилласан билээ.

Jay Park нь дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Твиттер хуудаснаа “Би ойрын хэдэн жилийн дотор тэтгэвэрт гарна. Энэ бол та нартаа болон өөртөө өгч буй миний амлалт. Энэ тоглоомд над шиг залуусын зай үлдээгүй.” хэмээжээ.

Дөнгөж 14 настайдаа урлагийн салбарт хөл тавьж байсан түүний энэхүү мэдэгдэлд шүтэн бишрэгчид нь ихэд цочирдсон бөгөөд түүнийг тийм амархан явуулахыг хүсэхгүй байгаа ажээ.

#Entertainment