Охид бүсгүйчүүд “Өдөр тутам” сонгохдоо анхаарах 5 зүйл


YOLO.mn | YOLO.MN
2022-04-26

Өдөр тутам гэж юу вэ?

Өдөр тутмын хэрэглэл нь бусад ариун цэврийн хэрэглэлийг бодвол нимгэн, жижиг хэмжээтэй ба цавуутай хэсгээр дотуур хувцсанд бэхлэгдэнэ. Энэ төрлийн ариун цэврийн хэрэглэлийг маш зөөлөн, нимгэн шингээгч материалаар хийдэг тул хэрэглэж байгаа нь өөрт бараг мэдэгдэхгүй байдаг. Цэвэр, цэмцгэр бүсгүйчүүдэд зориулагдсан, хаа ч биедээ авч явахад тохиромжтой хамгаалагч юм.

"Өдөр тутам"-ыг сонгохдоо анхаарах 5 зүйлийг та бүхэндээ хүргэж байна. 

1.Материал: "Өдөр тутам" -ын материал нь хамгийн чухал хэмжүүр бөгөөд таатай, тухтай суух нөхцөлийг бүрдүүлдэг. Хөвөн даавуун Өдөр тутам нь  мэдрэмтгий арьстай хүн бүрийн хувьд хамгийн зөв сонголт  бөгөөд тууралт, цочрол, харшил үүсгэх нь ховор байдаг.

2.Урт ба нимгэн: Өдөр тутам нимгэн байх тусмаа хэрэглэж буй хүнд мэдэгдэхгүй тухтай байх болно. Мөн уртын хэмжээ тохирсон байх нь таныг ямар нэгэн шингэ доош нэвтэрч тухгүй байдал үүсэхээс сэргийлнэ.

3.Шингээх чадвар: Бүхий л ариун цэврийн хэрэглэлийг сонгохдоо анхаарах бас нэг зүйл бол шингээх чадвар юм. "Өдөр тутам"-ын шингээх чадвар сайн байх нь хуурай таатай мэдрэмжийг төрүүлж, цэвэр цэмцгэр байдлыг хадгалдаг.

4.Байгаль орчинд ээлтэй байдал: Өдөр тутам нь  "нэг удаа хэрэглээд  хаях" ангилалд багтдаг тул байгаль орчинд ээлтэй харьцангуй ээлтэй биш байдаг. Гэвч  цаг хугацаа өөрчлөгдөхийн хэрээр байгаль орчинд ээлтэй ариун цэврийн хэрэглэлийн сонголтууд гарч ирж байна. Хөвөн даавуун болон хулс ургамлын утсаар хийсэн  тутам нь амархан задарч, шингэдэг.

5.Үнэ: Мэдээж, "Өдөр тутам"-ыг байнга өдөр бүр хэрэглэдэг тул үнийн хувьд боломжийн байх нь зүйтэй.
Та дээрх зүйлсийг анхааран өөрт хамгийн тухтай, харшил өгөхгүй, байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг сонгоорой.

#Мэдээ