

Олон улсад K-Pop Demon Hunters-ын хүчирхэг хоолойгоороо танигдсан уран бүтээлч дуучин, дуу зохиогч EJAE хүүхэд байхдаа SM Entertainment-д дадлагажигч байсан бөгөөд тэнд туулсан үеэрээ авсан сэтгэлзүйн шархаа илэн далангүй ярьжээ.
Саяхан "And The Writer Is..." подкастад өгсөн ярилцлагадаа EJAE 11–13 насандаа тухайн компанид байхдаа туулсан зүйлсийнхээ улмаас одоо ч сэтгэл заслын эмчилгээнд явсаар байгаагаа хэлсэн байна.
“Өсвөр насанд маш эмзэг байдаг шүү дээ. Ялангуяа биеийн төрхтэй чинь холбоотой жин гэх мэх бүх зүйл чухал санагддаг. Одоо бол өөр л дөө, гэхдээ хүүхэд байхад энтертайнмент салбарт орвол байнга шүүмжлүүлдэг гэдгийг мэдэхгүй. Тэгээд тэр шүүмжлэл нь хүүхдэд дэндүү шулуун, хатуу байдлаар ирдэг. Шүүмжлэлд шүүлтүүр бараг байгаагүй.
Бараг долоо хоног бүр бид бүгдээрээ хүмүүсийн өмнө жингээ хэмжүүлдэг байсан. Тэгээд жинг чанга дуугаар хэлдэг. Би өндөр байсан… Долоодугаар ангид байхдаа бараг 168–170 см өндөртэй байсан. Би эрэгтэй хүүхдүүдээс ч өндөр байсан. Тийм болохоор тэднээс илүүдэл жинтэй гардаг байлаа. Охидод “baby fat” байдаг, ус барьдаг, тиймээс жин нэмдэг.
Нэг удаа жингээсээ болж загнуулж байснаа санаж байна. Тэгээд намайг бүжиглэж байхад “хүнд” харагдаж байна гэж хэлж байсан. Тэр нь намайг илүүдэл жинтэй байснаас болж байна гэж хэлсэн.
Мөн дуу хоолойнх нь талаар ч гүн гүнзгий шархлуулсан үгс хэлж байсан тухай дурссан бөгөөд түүнийг “муухай” сонсогддог гэж хэлж байжээ.
Өөрийгөө дөнгөж олж, төлөвшиж яваа өсвөр насны хүүхдэд тэдгээр үгс арилшгүй сорви үлдээжээ. Өдгөө олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, амжилттай уран бүтээлч болсон ч EJAE эдгээр өсвөр насны сэтгэлзүйн гэмтэл зүгээр л алга болчихдоггүйг хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр дадлагажигч байх үеэрээ мэдэрсэн ичгүүр, дарамтыг даван туулахын тулд одоо ч сэтгэл заслын эмчилгээнд тогтмол явсаар байгаа ажээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!