Binatone компани bluetooth чихэвчтэй маскаа танилцууллаа


YOLO.mn | YOLO.MN
2021-01-13

АНУ-ын 2200 гаруй хэрэглээний технологийн компаниудыг төлөөлдөг CTA холбооноос жил бүр зохион байгуулдаг CES үзэсгэлэн энэ жил анх удаа виртуал хэлбэрээр болж байна.

Уг үзэсгэлэнд 15 жилийн турш оролцсон Binatone компани bluetooth чихэвчтэй маск /амны хаалт/-аа танилцууллаа. 

MaskFone гэж нэрлэсэн уг амны хаалт нь N95/FFP2 шүүлтүүртэй ба хэрэглэгч bluetooth холболт ашиглан маскаа авахгүйгээр утсаар ярих, дуу сонсох боломжтой юм.

Түүнчлэн хэрэглэгч чихэвчийн микрофоныг ашиглан Google Assisstant, Amazon-ы Alexa нарын тусламжтайгаар утсаа удирдаж болно.

50 ам.доллараар худалдаалж буй уг маск нь эрүүний харалдаа хэсэгтээ чихэвчээ удирдах товчтой бөгөөд даавуун хэсгийг нь угааж ашиглаж болдог байна.

Мөн үзэсгэлэнгийн үеэр Хятадын Unipin компани автоматаар өрөөн дундуур явж хэт ягаан туяагаар ариутгал хийх чадвартай роботоо танилцуулсан бол Panasonic компани түргэн үйлчилгээний хүнсний шүүгээгээ танилцуулав.

Сэтгүүлч Б. Ирээдүй

www.gogo.mn

Эх сурвалж: AlJazeera

#Технологи #Эрүүл мэнд