Монголын баг cheerleading-ийн Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ


YOLO.mn | YOLO.MN
2022-04-21

“World cheerleading championship 2022” буюу cheerleading-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Орландо хотод болж байна.

Тус тэмцээнийг зорьсон Монгол Улсын “Өсөх Ирээдүй” баг "Youth Hip Hop" ангилалд АНУ, Шотландын араас гуравдугаар байрт орж хүрэл медаль хүртлээ.

Харин "Junior Team Cheer Freestyle Pom" төрөлд оролцсон Монголын "NGL-1"  баг наймдугаар байр эзэлсэн байна.,

                                                    

#Мэдээ