BTS-ийн тоглолтоос болж хот даяар бараг бүрэн зогсолт үүсч, бухимдал дэгдээлээ


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

BTS Гванхвамунд тоглолтоо хийхээр бэлтгэж буй энэ үед түүний нөлөө тоглолтын талбайгаас хальж, Сөүл хотын төв хэсгийн өдөр тутмын амьдралд хүртэл нөлөөлж эхэллээ.

Арга хэмжээний аюулгүй байдлын хяналт болон замын хязгаарлалтын улмаас гуравдугаар сарын 20-ноос 21-ний хооронд Жонгно дүүргийн хэмжээнд бүх хүргэлтийн үйлчилгээг түр зогсоохоор болжээ. 

Өмнөд Солонгост ийм хэмжээний тасалдал маш ховорд тооцогддог. Хоёр бүтэн өдрийн турш логистик зогсох нь зөвхөн бизнесүүд төдийгүй иргэдэд ч хүчтэй нөлөөлөхөөр байна. Үүний улмаас онлайн орчинд бухимдал хурдан тархжээ.

Олон интернэт хэрэглэгч Солонгосын дэлхийд алдартай хүргэлтийн систем нь тухайн улсын хамгийн том давуу талуудын нэг гэдгийг онцолж, ганцхан арга хэмжээний төлөө бүрэн зогсоох нь хэтрүүлсэн алхам гэж үзэж байна.

Тоголтын өргөн хүрээний нөлөө, тухайлбал тээврийн хөдөлгөөн, оффисуудын хаалт, одоо бүр хүргэлтийн үйлчилгээ зогсож байгаа зэрэг нь давхардаж, энгийн иргэдэд хүндрэл учруулж байна. Ийнхүү саад бэрхшээлүүд нэмэгдсээр байгаа нь ганцхан K-pop арга хэмжээний төлөө олон нийт хэр хэмжээний тав тухаа золиослох ёстой вэ гэсэн илүү өргөн маргааныг өдөөж байна.

 

#BTS