Үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг зогсоох илтгэлийн уралдаан зарлалаа


Б.Дариа | YOLO.MN
2022-04-13

Сэтгэл судлалын ухааны доктор, профессор Д.Санжжавын нэрэмжит Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулиас сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, зогсоох сэтгэлзүйн эрүүл, ээлтэй орчинг бүрдүүлэхэд онол, практикийн ач холбогдол бүхий судалгаа, шинэлэг, бүтээлч санааг дэмжих, хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой “Сургуулийн орчинд үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг зогсоох нөхцөл, боломж” сэдэвтэй эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зарлажээ. 

Хамрах хүрээ: Эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл,ерөнхий боловсрол, коллеж, их, дээд сургуулийн багш, профессор, нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, докторант, магистрант, залуу судлаачид оролцох боломжтой.

Илтгэлийн хураангуйг хүлээн авах: Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх илтгэлийг 2022.04.25-ны өдрийн 17:00 хүртэл info@usp.mn и-мэйл хаягаар хүлээн авна.

Шалгаруулалт, хурлын тов: Шаардлага хангасан бүх илтгэлийн дэлгэрэнгүйг эмхэтгэл болгон хэвлүүлэх ба шалгарсан 8-10 илтгэлийн хэлэлцүүлгийг 2022.04.28-нд зохион байгуулж шилдэг 3 илтгэлийг шалгаруулна. /PPt программ дээр бэлтгэсэн байх, илтгэлээ танилцуулах хугацаа 15 минут байна/

Шагнал:

1. Тэргүүн байр: Өргөмжлөл, 500.000 төг

2. Дэд байр: Өргөмжлөл, 300.000 төг

3. Гутгаар байр: Өргөмжлөл, 200.000 төг

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

#Мэдээ