"Маастрихт их сургууль"-ийн нэрэмжит олон улсын оюутны тэтгэлэг зарлагдлаа


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-11-02

Тус тэтгэлэг Маастрихтын их сургуулийн сан Голландын Засгийн газрын тэтгэлгээр санхүүждэг бөгөөд Нидерланд улсад хэрэглээний шинжлэх ухааны чиглэлээр суралцах олон улсын оюутнуудад олгодог. Маастрихтын их сургууль нь дэлхийд 145-д эрэмбэлэгддэг бөгөөд Голландын анхны их сургуулиудын нэг.

Тавигдах шаардлага:

  • Монгол улсын иргэн байх
  • Маастрихтын их сургуулийн магистрын зэргийн хөтөлбөрт өргөдлөө илгээсэн байх
  • 35-аас доош насны иргэн
  • Их сургуульд элсэх болзлоо хангасан байх

Дэлгэрэнгүй мэдээллийг: 

https://www.maastrichtuniversity.nl/support/your-studies-begin/international-students-coming-maastricht/scholarships/maastricht 

#мэдээ