Пи тооны талаарх сонирхолтой баримтууд


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2022-03-14

Пи тоо бол олон мянган жилийн турш хүмүүсийн анхаарлыг татсаар ирсэн математикийн нууц билээ. Пи тоонд зориулсан баярын өдөр хүртэл бий. Дэлхий даяар гуравдугаар сарын 14-ыг “Пи өдөр” хэмээж тэмдэглэдэг уламжлал тогтоод багагүй хугацаа өнгөрчээ. Харин бид энэ өдөрт зориулж “Пи тоо”-ны талаарх сонирхолтой баримтуудыг бэлтгэлээ. 

Хүмүүс олон мянган жилийн турш пи тоог хэрэглэж ирсэн

Пи тоо бол аливаа тойргийн диаметрийг тухайн тойргийн периметртэй харьцуулсан харьцаа юм. Уг тогтмол нь 3.14-тэй тэнцэнэ. 4000 гаруй жилийн өмнө эртний Египетчүүд, Вавилончууд энэ тогтмолыг олж, тооцоолол хийхэд ашигладаг байжээ. 18-р зуунд математикчид энэ тоог "Пи" гэж нэрлэсэн.

Пи бол төгсгөлгүй тоо

Пи нь иррационал тоо бөгөөд 3.141592... төгсгөлгүй үргэлжилнэ. Судлаачид пи тоог 22 их наяд гаруй оронтой гэж тооцоолж байсан ч 2019 онд 31.4 их наяд оронтой гэж мэдэгдсэн. Энэ тооцоог хийхэд 24 хард диск бүхий компьютер 105 хоног тасралтгүй ажиллажээ. 

Пи тооны 70000 мянган орныг цээжилж байсан хүн бий

2015 оны гуравдугаар сарын 21-нд Энэтхэгийн Веллоре хотын “VIT” их сургуулийн оюутан Rajveer Meena пи тооны аравтын тооллоос хойших 70.000 оронг цээжилж Гиннессийн номд бичигдсэн. Тухайн үед 21 настай оюутан байсан Meena нүдээ боож байгаад ой тогтоолтынхоо чадвараа баталжээ.

Бид пи тооны нарийвчилсан утгыг тооцоолж чадахгүй тул тойргийн нарийвчилсан хэмжээг хэзээ ч олж мэдэхгүй

Физикч Альберт Эйнштейн,  Стивен Хокинг 

Физикч Альберт Эйнштейн 1879 оны гуравдугаар сарын 14-ний “Пи өдөр” төрсөн бол Английн нэрт онолын физикч Стивен Хокинг 2018 оны гуравдугаар сарын 14-ний өдөр 76 насандаа таалал төгссөн. 

Пирамид ба пи тоо

Дэлхийн долоон гайхамшгийн нэг хэмээн тунхаглагдсан пирамидыг пи тооны тооцооллоор барьсан. 

Пи тоо бидний амьдралд

Эрдэмтэд өдөр бүр пи тоог ашиглан бөмбөрцгийн эзлэхүүн, тойргийн талбай, цилиндрийн эзлэхүүнийг тооцоолдог. Харин бид өдөр тутмын амьдралдаа машин болон ухаалаг утасны GPS-ийг хэрэглэхдээ пи тоог ашиглаж байдаг. 

Эх сурвалж:MSN

#Үүнийг мэдэх үү?