АВТОМАШИНГҮЙ ӨДРӨӨР хүүхдүүдийн дунд шохойн ЗУРГИЙН УРАЛДААН болно


Сондор | YOLO.MN
2017-05-19

Нийслэлийн засаг даргын захирамжаар батлагдсан автомашингүй өдрийн хүрээнд хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд уриалах нөлөөллийн ажил бүхий "ХҮҮХЭД БҮРИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ" шохойн зургийн уралдааныг зохион байгуулах гэж байна.

Шохойн зургийн уралдаан тавдугаар сарын 20-ны өдрийн 12:00-14:00 цагийн хооронд Спортын төв ордны дагуу зам дээр болох юм.

Зохион байгуулагч, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн хүүхдийн холбоо, Монгол контент ХХК тус тус ажиллаж байна. Ерөнхий Ивээн тэтгэгчээр Хаан Даатгал ХХК хамтран ажиллах юм.

Биеийн тамир, спортоор хичээллэнгээ 5-13 насны хүүхдүүдээ оролцуулах боломжтой зургийн уралдаанд эцэг эхчүүд, хүүхэд багачууд та бүхний хүрэлцэн ирэхийг урьж байна.

Үйл ажиллагааны дундуур хөгжөөнт тоглоом, хүүхдий бүжиг, тэмцээн, уралдаанууд зохион байгуулагдана гэнэ шүү.

#NoCarDay # Art #teenegars