Монголын томоохон ИХ СУРГУУЛИУДЫН ЭЛСЭЛТ, БОСГО ОНОО, тэтгэлгийн мэдээлэл


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2017-06-28

Энэ удаагийн нийлэлээрээ Монгол улсын томоохон их сургуулиудад хэрхэн элсэж орох, хэдэн чиглэлээр элсэлт авж байгаа, тэдгээрт тавигдах босго оноо мөн тэтгэлэг байдаг эсэхийг тоймлон бэлтгэлээ. Сонирхож буй сургуулийнхаа холбоосоор орж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Ерөнхий мэдээлэл: Монгол Улсын Их Сургууль (МУИС) нь бүрэлдэхүүн 5 сургууль, орон нутаг дахь харьяаллын 2 сургууль, үндэсний статустай 3 хүрээлэнтэй Монгол улсын эрдэм оюуны томоохон төв юм. Одоогийн байдлаар бакалаврын төвшинд нийт 15005 оюутан суралцаж байгаа аж. Албан ёсны цахим хуудас.  

Чиглэл болон босго оноо: Нийт 9 бүрэлдэхүүн/салбар сургуультай бөгөөд 80 орчим чиглэл/үндсэн мэргэжлийн хөтөлбөртөө ЕБС төгсөгчдийг элсүүлэх юм байна. Бүх мэргэжлийн хөтөлбөрүүдийн босго оноо нь 400 байх аж. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

Тэтгэлэг: МУИС-ын оюутнууддаа олгодог тэтгэлгийн талаарх мэдээллийг энэ холбоосоор орж авах боломжтой.

Элсэлт: Элсэлтийн бүртгэл цахим хэлбэрээр, орон даяар 2017 оны 6-р сарын 20-ны 09:00 цагаас 2017 оны 7-р сарын 03-ны 12:00 хүртэл явагдах бөгөөд энд дарж элсэлтийн цахим хуудас руу ороорой. Хэдэн ч сургууль/салбарт бүртгүүлсэн бүртгэлийн хураамж 9000 төгрөг, хөдөө орон нутгийн салбар сургуульд 1000 төгрөг байх гэнэ.


МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ

Ерөнхий мэдээлэл: Уг их сургууль нь одоогийн тоогоор нийт 14 000 орчим оюутантай, 1000 гаруй багш, ажилтантай, 20 гаруй хичээлийн болон оюутны байртай, сургалт судалгааны 10-аад төв, мэдээллээр төрөлжсөн электрон бааз бүхий 196976 номын фондтой, 1000-аад  уншигчийн суудалтай тохилог номын сангууд, 40 гаруй лаборатори, 500-аад анги танхим, 10 -аад орчин үеийн спортын болоод сургалтын заал танхимтай. Албан ёсны цахим хуудас.

Чиглэл болон босго оноо: МУБИС нь 5 салбар сургуульдаа нийт 40 гаруй чиглэлээр оюутан элсүүлэх бөгөөд босго оноо нь 400 байна. Элсэлт авах чиглэл болон тэдгээрийн босго онооны дэлгэрэнгүйг эндээс аваарай.

Тэтгэлэг: МУБИС гадаадын болон дотоодын маш олон тэтгэлгүүдийг суралцагчдаа олгодог бөгөөд дэлгэрэнгүйг эндээс мөн эндээс аваарай.

Элсэлт: Орон нутгийн ЕБС-ийн 12-р ангийн төгсөгчид МИДСК-ын элсэлтийн журмын дагуу тухайн орон нутагтаа хуваарь сонголтоо хийнэ. Харин Улаанбаатар хотын ЕБС-ийн 12-р анги төгсөгчид энэ хаягаар цахим хэлбэрээр эсвэл төв сургууль дээр очиж бүртгэлээ хийлгэж болох аж. Бүртгэл 2017 оны 07 дугаар сарын 01-ээс 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдрүүдэд явагдана. Бүртгэлийн хураамж 10000 төгрөг бөгөөд цахимаар төлөх шаардлагатай. Оюутан элсүүлэх журамтай эндээс танилцаарай.

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Эрхэм зорилго: Нэр хүндээ тогтвортой өсгөж, Азийн шилдэг  их сургуулиудын нэг болно. Албан ёсны цахим хуудас.

Чиглэл болон босго оноо: 11 салбар сургуульдаа 100 орчим чиглэлээр элсэлт авч байгаа бөгөөд чиний суралцахыг хүсэж буй мэргэжлээс хамаараад босго оноо 400-500 хооронд байна. Харин Япон улстай хамтарсан мэргэжлийн хөтөлбөрийн босго оноо 650 аж. Оюутан элсүүлэх чиглэл болон босго оноотой энд дарж илүү дэлгэрэнгүй танилцаарай.

Тэтгэлэг: ШУТИС-ийн оюутнууддаа олгодог тэтгэлгүүдийн нэгдсэн мэдээллийн эндээс аваарай.

Элсэлт: Улаанбаатар хотоос ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэгчид 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хооронд элсэлт бүртгэлийн цахим хаягаар бүртгүүлнэ. Харин аймаг, орон нутгаас элсэхийг хүсэгчдийн бүртгэл болон хуваарь сонголтыг Монголын Их Дээд Сургуулиудын Консорциум/МИДСК/ зохион байгуулах буюу тухайн суралцаж буй орон нутгаасаа сонголтоо хийх юм. Оюутан элсүүлэх журамтай эндээс танилцаарай.

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

Ерөнхий мэдээлэл:  АШУҮИС нь жилдээ Анагаах ухааны сургуульд 366, Уламжлалт анагаахын сургуульд 128, зүү төөнө 30, Нийгмийн эрүүл мэндийн сургуульд 127, Нүүр ам судлалын сургуульд 126, Био анагаахын сургуульд 150, Эм зүйн сургуульд 91,  Сувилахуйн сургуульд 760, Дархан 427, Говь-Алтай , Дорноговь   хөдөө орон нутаг дахь бусад салбар сургуулиудад, нийт 2173 оюутан элсүүлэн суралцуулдаг. Тус сургуульд одоогийн байдлаар 21 мэргэжлээр 13000 оюутан, 713 резидент эмч, төрөлжсөн нарийн мэргэжлээр 110, сувилахуйн чиглэлээр 11,  магистрант 694, докторант 161 суралцаж байна. Албан ёсны цахим хуудас.

Чиглэл болон босго оноо: Нийт 25 орчим чиглэлээр элсэлт авдаг бөгөөд босго оноо нь 400 байдаг. Оюутан элсүүлэх чиглэлүүдийг эндээс харах боломжтой.

Тэтгэлэг: Суралцагчдад тэтгэлэг олгох журамтай эндээс танилцах боломжтой.

Элсэлт: Аймаг орон нутгаас элсэгчид нь тухайн аймагт МИДСК-аас томилогдсон Элсэлтийн комисст Улаанбаатар хотоос элсэгчид нь Улаанбаатар хот дахь АШУҮИС-ийн Элсэлтийн комисст. Оюутан элсүүлэх журамтай эндээс танилцаарай.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

Эрхэм зорилго: Шинэ эриний төгс удирдагчдыг бид бэлтгэнэ. Албан ёсны цахим хуудас.

Чиглэл болон босго оноо: Нийт 9 салбар сургуульдаа 70 орчим чиглэлээр оюутнууд элсүүлдэг бөгөөд босго оноо нь 400 байдаг. Оюутан элсүүлэх журамтай эндээс танилцаарай.  Харин элсэлт авах чиглэлүүдтэй эндээс танилцаарай.

Тэтгэлэг: Монголын Үндэсний Их Сургууль нь оюутнууддаа жил бүр 500 сая төгрөгийн хөнгөлөлт, урамшуулал, тэтгэлэг олгодог бөгөөд эндээс дэлгэрэнгүй танилцаж болно.

Элсэлт: МҮИС-д Улаанбаатар хотоос элсэгчдийг 2016 оны 6 дугаар сарын 15-наас эхлэн хичээлийн 2-р байранд бүртгэх ба элсэхийг хүссэн хүмүүс өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Хөдөө орон нутагт МҮИС-ийн элсэлтийн комисс МИДСК-иас томилсон комисстой хамтран 2016 оны 7 дугаар сарын 10 хүртэл тухайн аймаг, орон нутагт элсэлтийг зохион байгуулна. (2016 оны оюутан элсүүлэх журмаас авав.) Оюутан элсүүлэх журмыг эндээс харах боломжтой.

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

Ерөнхий мэдээлэл: Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль нь өдгөө 36 жилийн түүхтэй бөгөөд МУИС-ийн Орос хэлний салбар, Улсын багшийн дээд сургуулийн Орос хэлний факультетад түшиглүүлэн МУИС-ийн бүрэлдэхүүнд Орос хэлний институт (ОХИ) байгуулсан нь одоогийн Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн үндэс суурь болсон аж. Албан ёсны цахим хуудас.

Чиглэл болон босго оноо: 30 орчим чиглэлээс сонгон суралцах боломжтой бөгөөд босго оноо нь 400 байдаг. Оюутан элсүүлэх чиглэлүүдтэй энд дарж танилцаарай.   

Тэтгэлэг: МУИС-ын оюутнууддаа олгодог тэтгэлгийн талаарх мэдээллийг энэ холбоосоор орж аваарай.

Элсэлт: Өдрийн бакалаврын элсэлтийн бүртгэл 2017.05.22-2017.07.02-ны 22.00 цагийг дуустал цахим хэлбэрээр явагдах бөгөөд бүртгэлийн хураамж 5000 төгрөг. Бүртгүүлэх зааврыг эндээс үзээрэй.

МОНГОЛ УЛСЫН СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ

Эрхэм зорилго: Монголчуудын уламжлалт соёл урлагийн үнэт зүйлийг эзэмшсэн, орчин үеийн дэвшилтэт ололтод тулгуурлан уламжлал, шинэчлэлийг хослуулсан, дэлхийн соёл урлагт хувь нэмрээ оруулсан, Монголын соёлыг хүн төрөлхтний өвийн салшгүй хэсэг болгож чадах мэргэжилтэн, судлаач, уран бүтээлч бэлтгэнэ. Албан ёсны цахим хуудас.

Чиглэл болон босго оноо: Элсэлт авах хөтөлбөрүүдийн дэлгэрэнгүйг эндээс авч болно.

Тэтгэлэг: оюутнууддаа олгодог тэтгэлгүүдийн нэгдсэн мэдээллийн эндээс аваарай.
Элсэлт: ЭЕШ-ийн оноогоор элсүүлэх хөтөлбөрийн бүртгэлийн хураамж 8,000 төгрөг, ур чадварын шалгалт авч элсүүлэх хөтөлбөрийн бүртгэлийн хураамж 15,000 төгрөг байна.

Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2016 онд оюутан элсүүлэх журамтай энд дарж танилцаарай.

ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛЬ

Эрхэм зорилго: Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийг үнэнч шударгаар хамгаалахад бэлэн мэргэжлийн болон өндөр боловсрол, мэдлэгтэй, төрийн тусгай албаны шилмэл бүрэлдэхүүнийг бэлтгэх, хууль сахиулах салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг чанарын өндөр төвшинд гүйцэтгэхэд оршино. Албан ёсны цахим хуудас.

Чиглэл болон босго оноо: Нийт 9 чиглэлээр элсэлт авдаг бөгөөд босго оноо нь 500-560 байдаг. ЭЕШ онооноос гадна бие бялдар, сэтгэлзүйн гэх зэрэг шалгалтуудыг авдаг. Бакалаврын сургалтын суралцах мэргэжлийн чиглэл, босго онооны дэлгэрэнгүй энэ холбоосоор аваарай.  

Тэтгэлэг: Төлбөр болон тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг эндээс харах боломжтой.

Элсэлт:  Элсэлттэй холбоотой бүхий л мэдээллийг энэ хуудаснаас аваарай.

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ

Ерөнхий мэдээлэл: ХААИС нь одоогоос 65 жилийн тэртээ анх мал эмнэлгийн анги нээгдэж анхны хичээлээ эхэлж байснаар түүхэн замналынхаа анхны хуудсыг нээж байсан бол, өнөөдөр бүрэлдэхүүний 8, орон нутгийн салбар 3 сургууль, харъяа тэргүүлэх 4 эрдэм шинжилгээний хүрээлэн, үйлдвэрлэлийн нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 1000 гаруй эрдэмтэн багш, эрдэм шинжилгээний ажилтан, ажиллагсад ажиллаж, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтад 10.000 гаруй оюутан суралцаж байгаа эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн гурвалсан холбоо бүхий үндэсний хэмжээний төрийн томоохон ууган их сургуулиудын нэг болон өргөжжээ. Албан ёсны цахим хуудас.

Чиглэл болон босго оноо: ХААИС 5 салбар сургуультай бөгөөд нийт 30 гаруй чиглэлээр элсэлт авч байгаа юм. Харин ЭЕШ-ийн босго онооны хувьд 400-500 хооронд байна. Оюутан элсүүлэх чиглэлүүдтэй энд дарж танилцаарай.

Тэтгэлэг: Элсэлтийн хөнгөлөлттэй нөхцөлийг эндээс хараарай.

Элсэлт: Аймаг орон нутгаас оюутан элсүүлэх үйл ажиллагааг МИДСК-аас томилогдсон элсэлтийн комисс зохион байгуулна. Харин Улаанбаатар хот дах элсэлтийн үйл ажиллагааг “Оюутан элсүүлэх журам”-ын дагуу ХААИС-ийн элсэлтийн комисс хариуцан явуулна. Мөн цахим хэлбэрээр бүртгүүлэх зааврыг энд дарснаар харах боломжтой.

ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Ерөнхий мэдээлэл: Их Засаг олон улсын их сургуульд эдүгээ 300 гаруй эрдэмтэн багш судлаачид ажиллаж байна. Нийт багш нарын 80 гаруй хувь нь эрдмийн зэрэг цолтой туршлагатай шилдэг багш нар байгаа нь оюутны сурлагын чанарыг дээшлүүлж чадварлаг хүний нөөцийг улс нийгэмдээ бэлтгэж өгөх үндсэн нөхцөлийг бүрдүүлж байдаг. Албан ёсны цахим хуудас.

Чиглэл болон босго оноо: Нийт 14 салбар сургуульдаа 80 орчим чиглэлээр элсэлт авах бөгөөд элсэлт авах бакалаврын хөтөлбөрүүд/мэргэжлүүд (2016)-г энд дарж хараарай.

Тэтгэлэг: Их Засаг олон улсын их сургуулийн элсэгчдэд үзүүлэх хөнгөлөлтүүдтэй энд дарж танилцаарай.

Элсэлт: “Их засаг ОУИС-д Бакалаврын өдрийн хөтөлбөрт оюутан элсүүлэх журам (2016)”-тай энд дарж танилцах боломжтой.

Өөрийн сургуулийн ерөнхий мэдээлэл болон элсэлтийн талаарх мэдээллийг оруулах хүсвэл 75553131 утсанд хандах буюу yolo@mongolcontent.mn хаягт имэйл бичээрэй.

#high school #score