Б.Балжиннямын гоолоор Монгол залуус Тайландтай тэнцлээ


Б. Ирээдүй | YOLO.MN
2021-10-25

Азийн хөл бөмбөгийн холбооны 23 хүртэлх насны Азийн Цомын урьдчилсан шатны тоглолтууд өнөөдөр эхэллээ.

Урьдчилсан шатны "J" хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотод болж байгаа бөгөөд Монголын шигшээ баг эхний тоглолтоо Тайландын шигшээ багтай хийж 1-1 харьцаагаар тэнцлээ.

Тоглолтын эхэнд гоол алдаж 1-0 харьцаагаар хожигдож явсан манай шигшээ багаас Б.Балжинням 76 дахь минутад тэнцээний гоолыг оруулсан.

Тайландын шигшээ багийн бүрэлдэхүүнд Европ тивд тоглодог хэд хэдэн тоглогч байдаг бөгөөд хэсгээ толгойлж оролцож байгаа юм.

Өнөөдөр 15:00 цагаас Малайз, Лаосын шигшээ багууд Монголын хөл бөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд тоглох бол бусад тоглолтууд

- Монгол - Малайз. 2021.10.28-ны 11:00 цагт
- Лаос - Тайланд. 2021.10.28-ны 15:00 цагт
-Тайланд - Малайз. 2021.10.31-ний 11:00 цагт
- Лаос - Монгол. 2021.10.31-ний 15:00 цагт тус бүр болно.

#Спорт #Хөлбөмбөг