Б.Халиун: Би ирээдүйд өөрийгөө чадварлаг репперээр төсөөлдөг


Сондор | YOLO.MN
2017-08-25

Гэрэлт гудамж нь хүүхэд залуусын цугладаг, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар болоод удаж буй. Өнгөрөгч амралтын өдрүүдэд тэд энд олуулаа бужигнасан. Тэр дундаа дуулах дуртай хүүхэд залуус Kпоп дуу дуулж бусдыг хөгжөөсний нэг нь 14 настай авьяаслаг охин Б.Халиун байсан юм. Түүний солонгосоор реп хийж буй бичлэг сошиалд нэлээд түгж олныг гайхашруулсан билээ. Бид түүнтэй уулзаж сонирхолтой яриа өрнүүлснээ хүргэе. wink

YOLOСайн уу, өөрийгөө манай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулаач?
- Намайг Б.Халиун гэдэг. Би энэ жил 50-р сургуулийн 9-р ангид элсэн суралцана.

YOLOЧи Солонгосоор их сайн үглэдэг юм байна. Хэдийнээс дуулах болсон бэ?
- Яг идэвхтэй үе гэвэл хоёр жилийн өмнөөс дуулж эхэлсэн. Мөн хажуугаар нь бие дааж хоолойн дасгал ч хийдэг байсан. Эхэндээ шантрах үе зөндөө байсан. Нэг л болж өгөхгүй юм шиг санагдаад, эсвэл дуучин болох болоогүй юм шиг байх үед шантарна. Гэхдээ тэр шантарсан үеүдээ даваад гарсан болохоор одоо өөртөө маш итгэлтэй хичээж л явна даа.

YOLOГэрэлт гудамжинд чиний дуулсан бичлэг сошиал ертөнцөд хүүхэд залуусын дунд нэлээн түгсэн. Энэ үед чи тэнд зүгээр явж таарав уу, эсвэл..?
- XOME энтертайнментийн зүгээс зохион байгуулж байгаа Kпоп өдөрлөг болж байсан юм. Намайг дуулаад өгөөрэй гээд нэг танил эгч маань урьсан юм. Тэрнээс ямар нэг дууны баттл бол биш. Би өөрөө "TG crew" бүлгэмд харьяалагддаг бөгөөд бүлгэмээ төлөөлж мэндчилгээ дэвшүүлсэн нь энэ юм. Мөн энд тэнд болдог Kпоп чиглэлийн өдөрлөг дээр очиж дуулдаг.

YOLOЧи Kпоп хип хоп урсгалаас өөр дуу дуулахыг оролдож байсан уу?
- Үгүй, монгол дуу бараг дуулдаггүй. Гэхдээ ирээдүйд дуулахыг үгүйсгэхгүй.

YOLOЯагаад энэ урсгалыг сонгох болов?
- Анх буюу бараг 4, 5 жилийн өмнө найзууд маань Kпоп урсгалын дуунуудыг их сонсдог байсан. Тэгээд сонсдог болж дагаж дуулах гэж оролдож эхэлсэн.

YOLOРеппер Дөлгөөн Universe Best Songs тэмцээнд яг чиний стилиэр анх дуулж оролцож байсан шүү дээ. Чамд мөн тэмцээн уралдаанд өөрийгөө сориод үзье гэсэн бодол байна уу?
- Одоогоор бол тийм төлөвлөгөө байхгүй ч ирээдүйд орно гэж боддог. Одоо би 9-р ангид элсэн орно, энэ бол маш чухал үе. Тиймээс хичээлдээ л анхаарах цаг гэж бодож байна. Гэхдээ одоохондоо л өөрийнхөө хэмжээнд хобби маягаар явж байгаа ч ирээдүйд би өөрийгөө чадварлаг дуучнаар төсөөлдөг.

Хүүхдүүд аливаа зүйлийг сонирхохдоо түүндээ хэт автах биш хэмжээг нь тааруулах хэрэгтэй юм шиг санагддаг.

Б.Халиун

YOLOЯмар хамтлаг дуучдыг илүүтэй сонсдог вэ?
- Ники Минаж (Nicki Minaj) таалагддаг.  Kпоп гэвэл СиЭл, Жесси, Чийта (CL, Jessi, Cheetah) нар таалагддаг дуунууд нь их гоё, хүнд сэтгэгдэл төрүүлж, хүчтэй харисма гаргаж чаддаг репперүүд гэж боддог. Монголоос таалагдсан дуунуудаа ихэвчлэн сонсдог ч дуучин UKA-г сонсох дуртай. Тэр их эрч хүчтэй эмэгтэй, дуу нь ч тийм. Удахгүй тоглолт нь болох гэж байгаа юм байна лээ. Би найзуудтайгаа үзнэ. Мөн Rokit Bay-ийн зарим таалагдсан дуугаа сонсох дуртай.

YOLOГэрийнхэн чинь дэмждэг үү?
- Манай гэрийнхэн, ялангуяа ээж минь их дэмждэг. "Өөрийнхөө юу хийхийг хүсч байна түүнийгээ хий" гэж хэлдэг. Дуулж болохгүй гэж хориглоод л "Заавал миний заасан замаар яв, наадах чинь чамд ямар ч хэрэггүй" гэж хэлдэггүй харин ч намайг ойлгодог болохоор их баярлаж явдаг.

YOLOЧи Солонгос хэл мэдэх үү?
- Одоохондоо суралцагч төдий. Тийм сайн төгс мэдэхгүй.

YOLOСүүлийн үед хүүхэд залуусын зарим хэсгийг Kпоп дуу хөгжим, олон ангит киногоор дамжиж гадны соёлд хэт автаад байна гэж шүүмжилдэг. Энэ талаарх чиний бодол?
- Энэ бол тухайн хувь хүнээс л хамаарах байх. Хүн тухайн зүйлийнхээ хэмжээг нь тохируулах хэрэгтэй. Монгол хүн байхаа больчихсон юм шиг л туйлширдаг хүүхдүүд байдаг. Тэгэхээр хүүхдүүд аливаа зүйлийг сонирхохдоо түүндээ хэт автах биш хэмжээг нь тааруулах хэрэгтэй юм л даа.

YOLOӨөрт нь авьяас байгаа хэр нь дуучин, реппер болохыг хүсдэг ч зориглодоггүй хүүхдүүдэд хандаж юу хэлэх вэ?
- Хүмүүс ихэнх нь замынхаа дундаас шантардаг юм шиг санагддаг. Гэхдээ яг үнэндээ заавал дуучин болоход гэлтгүй хэрэв чи тухайн үед маш их шантарч байсан ч дахин дахин оролдох хүчтэй байх хэрэгтэй. Дахин дахин оролдож байж л чи санасандаа, хүссэндээ хүрч сайжирна шүү.

YOLOЯрилцсанд баярлалаа. Цаашдынх нь хичээл сурлага, урлагийн замналд нь амжилт хүсье.
- Маш их баярлалаа.


#Kpop #Rapper #Mongolia #Girl