Монгол гүнжийн тухай өгүүлэх анхны тулаант киноны постер цацагдлаа


Сондор | YOLO.MN
2021-09-27

Үзэгчдийн дунд өндөр хүлээлттэй байгаа "Хотулун гүнж-Алтан судрын эрэлд" УСК-ны албан ёсны зурагт хуудас цацагдлаа. Монголдоо төдийгүй, гадаад зах зээлд зориулан бүтээж буй гэж зарлаж байгаа тулаант төрлийн энэхүү киноны баг зурагт хуудсандаа гол дүр Хотулун гүнжийг дүрсэлжээ.

Сонирхуулахад, Диснейн гүнжүүдийн жагсаалтад багтдаг гэх бөх гүнж Хотулунаас сэдэвлэн Хятад, Америкийн хамтарсан "The Curse of Turandot" киног бүтээж байгаагаас гадна шинэ компьютер тоглоомд ч "Khutulun" хэмээх эмэгтэй баатар багтжээ. Түүнээс гадна Netflix-ийн бүтээл Marco Polo цуврал кинонд Хотулун гол дүр байсан билээ. Тэгвэл монгол гүнжийн тухай өгүүлэх анхны тулаант кино дэлгэцэнд гарах цаг ойртсоор байна. "Хотулун гүнж-Алтан судрын эрэлд" УСК-ны нээлтийг 2021 оны арваннэгдүгээр сарын 26-нд товложээ.

Монгол Хотулуны дүрийг СУИС, Бээжингийн Урлагийн академи, ОХУ-ын Театр урлагийн дээд сургууль ГИТИС-т суралцсан мэргэжлийн жүжигчин М.Цэрэндолгор бүтээж байгаа билээ.

#Кино урлаг #Гүнж #Хотулун