МАМА 2019: BTS хамтлаг дахин нэг рекорд эвдлээ


Өнгөрсөн долоо хоногт Азийн хамгийн том хөгжмийн шагнал гардуулах ёслолуудын нэг болох "Mnet Asian Music Awards" /MAMA/ 21 дэх удаагаа зохион байгуулагдлаа. Энэхүү ёслолд Азийн "шилдэг" гэх тодотголтой уран бүтээлчид хүрэлцэн ирж үзүүлбэрүүдээ үзүүлдэг уламжлалтай билээ. 

Энэ орой хүрэлцэн ирсэн уран бүтээлчдийн үзүүлбэр маш сонирхолтой байж чадсан гэдгийг та бүхэндээ дуулгахад таатай байна. Дэлхий дахинаа өөрийн алдар нэрийг аль хэдийнээ таниулаад амжсан залуу дуучин Дуа Липа энэхүү шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн нь яалт ч үгүй онцлох үйл явдал байлаа. 

Энэ жилийн "МАМА"-д нэр дэвшсэн хамтлагуудаас BTS хамтлаг "дэсанг" буюу хамгийн дээд дөрвөн шагналыг авснаар нийт 33 дээд шагнал хүртсэн хамтлаг болов. Улмаар ердөө долоохон хоногийн дотор зохион байгуулагдсан "MMA - 2019" болон "MAMA -2019" зэрэг хоёр ёслолын арга хэмжээнээс бүх дэсанг буюу дээд шагналыг нь хүртсэн анхны хамтлаг болсон байна.

Ингээд тус наадмаас аль төрлөөр ямар хамтлагууд шагнал хүртсэнийг хүргэе. 

ШИЛДЭГ КЛИП: BTS - BOY WITH LUV

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ХАМТЛАГ: BTS

ОНЫ ШИЛДЭГ ЦОМОГ: BTS - MAP OF THE SOUL: PERSONA

ДЭЛХИЙН НИЙТ ФЕНҮҮДИЙН СОНГОЛТ: BTS

ШИЛДЭГ БҮЖГИЙН ҮЗҮҮЛБЭР /ЭРЭГТЭЙ ХАМТЛАГ/: BTS - BOY WITH LUV

ОНЫ ШИЛДЭГ ДУУ: BTS- BOY WITH LUV

ОНЫ ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛЧ: BTS

ОНЫ ШИЛДЭГ ХАМТЛАГ/ЭМЭГТЭЙ/: TWICE

ШИЛДЭГ ҮЗҮҮЛБЭР: MONSTA X

ШИЛДЭГ ВОКАЛ ҮЗҮҮЛБЭР: MAMAMOO

ҮЗЭГЧДИЙН ХАЙРТАЙ ЭМЭГТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ: TWICE

ШИЛДЭГ ШИНЭ ХАМТЛАГ /ЭМЭГТЭЙ/: ITZY

ШИЛДЭГ ШИНЭ ХАМТЛАГ /ЭРЭГТЭЙ/: TXT

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ: BAEKHYUN /EXO/

ШИЛДЭГ КИНОНЫ ДУУ: GUMMY - REMEMBER ME /HOTEL DEL LUNA/

ШИЛДЭГ ВОКАЛ ҮЗҮҮЛБЭР /ХАМТЛАГ/: BOL4

ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ ОЛОН УЛСЫН ДУУЧИН: DUA LIPA

Эх сурвалж: Koreaboo

#Mnet #MAMA #BTS #Dua Lipa