Улсын аварга шалгаруулах илтгэлийн тэмцээн зарлагдлаа


Б.Мишээл | YOLO.MN
2019-09-24

“Гэгээлэг бүхний тэргүүнд хамтдаа алхацгаая” нэрийн дор зохион байгуулагддаг улсын аварга шалгаруулах илтгэлийн тэмцээн 4 дэх жилдээ зохиогдох гэж байна.

Үүнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Ерөнхий боловсролын сургуулийн 7-12-р ангийн бүх сурагчид хамрагдах боломжтой юм.
Илтгэлийн сэдвүүд

  1. Эх оронч үзэл бидний бодлоос эхлэх учиртай
  2. Гэгээлэг бүхний тэргүүнд хамтдаа алхацгаая
  3. Монгол сурагч-Монгол бренд
  4. Зүрх чиний л төлөө цохилох болно
  5. Дэлхийд дурсагдах Монгол

Бүртгэл: Отгонтэнгэр их сургуулийн Оюутны холбооны өрөөнд 2019 оны 09-р сарын 15-ны өдрөөс 30-ний өдөр хүртэл бүртгэх болно.
Эхний шат: Улсын аварга шалгаруулах тус тэмцээний эхний шат нь 2019 оны 10-р сарын 05-ы өдөр өглөө 09:00 цагт Отгонтэнгэр их сургуулийн хурлын танхимд зохион байгуулагдах болно.
Хагас шигшээ: 2010 оны 10-р сарын 19-ий өдөр 11 цагаас тусгаар тогтнолын ордны их танхимд болно
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх удирдамж болон 99551540, 91631383, 99669356-аас лавлаарай.

#илтгэл