АНИМЭ: Хорон муу санаатнаас БААТАР болж хувирсан дүрүүд


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2021-09-24

Баатар болж хувирсан муу санаатны түүх нь ихэнх анимэ шүтэн бишрэгчдийн үзэх дуртай сонгодог хэсэг билээ. Тарчлаан тамлагч, зүрх сэтгэлгүй дүр эцэстээ бусдад санаа тавьдаг нэгэн болж байгааг харах нь зохиолд дутагдаж байсан багахан чихэрлэг амтыг нэмж өгсөн мэт л болдог. Ингээд бид энэ удаагийн нийтлэлдээ хорон муу санаатнаас баатарлаг дүр болж хувирсан арван шилдэг дүрийг танилцуулж байна.

PARASYTE THE MAXIM: MIGI

Миги бол Шиничи Изүмигийн биеийг авахаар санаархаж байгаа шимэгч хорхой. Гэвч түүний Шиничигийн тархинд сууж, биеийг нь бүхэлд нь захирах гэсэн оролдлого бүтэлгүйтэснээр гарт нь шимэгчилж амьдрахаар болдог. Гэтэл тэр үед өөр шимэгчид тэдэн рүү дайрах гэж оролддог бөгөөд Миги өөрийнх нь болон Шиничигийн амь насанд заналхийлж буй хэн бүхнийг хөнөөж эхэлдэг.

YU-GI-OH: SETO KAIBA

Цувралын дүр Сэто Кайба нь эхэндээ эргэн тойрныхоо хүмүүсийн хувьд аймшигтай залуу байсан. Гэвч Ями Югид ялагдсаныхаа дараа аажмаар сайн тал руугаа өөрчлөгдөж эхэлдэг. Гэсэн ч түүний хувиа хичээсэн, бардам зан нь хэвээр байх төдийгүй хүссэн үедээ л баатар мэт аашилдаг байлаа.

INUYASHA: SESSHOMARU

Инүяашагийн том ах Сэшомарү өөрийн дүүгээ алахыг хүсэж байгаагаар цуврал эхэлдэг. Тэд хоорондоо олон удаа тулалдаж байсан ч хоёул Наракуг дуусгахыг хүсдэг байлаа. Сэшомарү хүмүүсийн дунд байх дургүйн зэрэгцээ тэднээс аль болох хол байхыг илүүд үздэг байсан ч Ринтэй уулзсаны дараа хүмүүс бүгд тийм ч муу биш юм гэдгийг ойлгоно.

FULLMETAL ALCHEMIST-BROTHERHOOD: GREED

Грид бол эцгийнхээ зохиосон “Бяцхан хүн” бөгөөд Брэдлид олзлогдож, эцэг дээрээ эргэн очсоны дараа өөрийгөө болон бусад “Бяцхан хүн”-ийг алж,  хараадаг. Тийнхүү тэр Лин Яаогийн биед өмнөх амьдралынхаа ямар ч дурсамжгүйгээр эргэн төрнө. Бүлгийн гишүүн Бидог хөнөөсний дараа Грид дурсамжаа сэргээж дахин эцэгтэйгээ тулалддаг. Тэр хэдий бардам, өөрөөрөө бахархагч зантай нэгэн ч гэлээ Лин Яаог болон бүлэгтээ санаа тавьдаг байсан.

YU YU HAKUSHO: HIEI

Цувралын эхэнд тэрээр Кэйко руу дайрч Юсүкэг уруу татаж, түүнийг бараг л чөтгөр болгож чадсан. Юсүкэ түүнийг ялсны дараа Хиэй Кураматай хамт Коэнмад зүтгэхээс өөр аргагүй болдог ба Maze Castle-ын үеэр Юсүкэ, Кувабара хоёртой хүчээ нэгтгэдэг.

SEVEN DEADLY SINS: HENDRICKSON

Хэндриксон үргэлж муу залуу байгаагүй. Тэр Ариун баатруудад жинхэнэ зорилго гэж байхгүй гэдэгт итгэж, Лионес хааны урьдчилан таамагласан Ариун дайныг эхлүүлэхийг эрэлхийлнэ. Хендриксон саарал чөтгөрийн хэлбэрээ алдсаны дараа Мелиодаст ялагдаж хүн болж хувирдаг.

FAIRY TAIL: GAJEEL REDFOX

Гажел Fairy tail-ийн ихэнх хэсэгт сайн талын дүрээр гардаг боловч анх муу санаатны дүрээр гарч ирж байсан. Тэр Phantom Lord хамтлагийн нэг хэсэг рүү дайрч байсан удаатай төдийгүй Phantom Lord-ийг тарсны дараа Макаров Гажелд сайн тал байгаа гэж итгэн түүнийг Fairy tail-д оруулдаг. Гажел аажмаар хамтлагийн гарамгай гишүүн гэдгээ баталж, хамгийн хүчирхэг шидтэнүүдийн нэг болдог.

НАРУТО: ГААРА

Гаарагийн аав Раса Гараагийн авга ах Яшамаругаар ээж нь түүнийг хэзээ ч эгч шиг нь хайрладаггүй байсан гэж хэлүүлснээр Гаарагийн сэтгэл зүрхэнд нөлөөлдөг. Энэ үйл явдал Гаараг өөрчилснөөр тэр хүмүүсийг үзэн ядаж, оюун санааны хувьд тогтворгүй нэгэн болжээ. Тэр Нарутод ялагдсаныхаа дараа сайн тал руугаа өөрчлөгдсөн юм биш. Суна дахь тосгоны оршин суугч ах эгч нартайгаа харилцаагаа сайжруулж эхэлсэн үеэс өөрчлөгдсөн билээ. Гаара эцэст нь дараагийн казэкагэ болж, Нарутогийн хамгийн найдвартай холбоотнуудын нэг болдог.

DIGIMON ADVENTURE 02: KEN ICHIJOUJI

Кен анх хорон муу санаатан, зүрх сэтгэлгүй Дигимон эзэн хаан байсан ба дарангуй хэрцгий нэгэн байлаа. Тэр хамтрагчийнхаа үхлийн дараа өөрийгөө хичнээн хяналтгүй байснаа ойлгодог. Харин тэр Ворммонтой дахин уулзсаныхаа дараа Кен буруугаа ухаарч засрахаар шийддэг.

DRAGON BALL: VEGETA

Баатар болж хувирсан хамгийн алдартай муу санаатан бол Вежета. Тэр олон гарагийн олон мянган хүний аминд хүрч, ихэнх Z-Fighters-ийн үхлийн шалтгаан болсон төдийгүй Frieza Saga-ийн үеэр тэрээр Гокугийн холбоотон болдог. Вежета Гокуг ялахын тулд илүү хүчирхэг нэгэн болохыг хүсдэг ч ор мөр хүн чанараа гээгээгүй байлаа. Мөн Вежетаг зөөлрүүлж байгаа нэг зүйл бол Бульматай тогтоосон харилцаа нь. Тэрээр эргэн тойрныхоо хүмүүсээс хол хөндий мэт байдаг боловч гэр бүлийнхээ төлөө санаа тавьдаг гэдгээ үгээрээ бус үйлдлээрээ харуулдаг.

Эх сурвалж: Gamerant

#Анимэ #Кино урлаг