ЭЕШ-ын материал засах явц, дүнгээ шууд харах боломжтой


Сондор | YOLO.MN
2021-08-17

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн, оноо мэдээлэх үйл явц хэрхэн явагдахыг Боловсролын үнэлгээний төвөөс танилцууллаа.

Шалгалтын хугацаа дуусмагц шалгалтын материалыг хураан авч битүүмжлэн, сэдэв хариуцагч IT мэргэжилтэнд хүлээлгэн өгнө. Ажилтан тухайн хариултын хуудсыг засагч хуудсанд уншуулах бөгөөд анхны оноог зарлан мэдээлэх юм. Шалгалтын материал засах, оноожуулах явц болон анхны оноог www.live.eec.mn хаягаар шууд хүлээн авах эсвэл нөхөн үзэх боломжтой.

Эх сурвалж: БҮТ

#Боловсол #ЭЕШ #Дүн