Инстаграм ч бас "Dark Mode"-той боллоо!


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2019-10-10

Техник технологийн шинэ шинэ дэвшлүүд биднийг угтсаар...

2019 оны есдүгээр сарын 30-нд iOS үйлдлийн системийн хамгийн сүүлийн үеийн загвар 13.1.2 нээлтээ хийсэн бол Android 10 үйлдлийн систем 2019 оны есдүгээр сарын 3-нд нээлтээ хийсэн билээ. Тэд хоёул "Dark mode" буюу хар дэвсгэртэйгээрээ онцлогтой. 

Тэгвэл Инстаграм ч мөн өөрийн "Dark mode"-оо танилцууллаа. Инстаграмын энэхүү тохиргоо нь iOS болон Android-н үйлдлийн системийн тохиргооноос шууд хамааралтайгаар зохион бүтээгдсэн байна. enlightened Өөрөөр хэлбэл та утсан дээрээ "Dark mode"-г сонгосон тохиолдолд Инстаграм тань автоматаар "Dark mode" руу шилжинэ гэсэн үг юм. Одоогоор зөвхөн iOS 13 болон Android 10 үйлдлийн системийг утсан дээрээ суулгаснаар энэхүү тохиргоог хийх боломжтой байна. 

Та iPhone ашигладаг бол:
Settings - Display & Brightness - Brightness- Dark тохиргоог хийгээрэй.

Харин Android бол:
Settings - Display - Advanced - Device Theme Menu - Dark гэсэн тохиргоог хийгээрэй. Facebook "Dark mode"-той болсныг мэдээгүй залуус байхгүй байх, тэ? cheeky

"Dark mode"-оор гангарцгаая! heart

Эх сурвалж: www.apple.com, www.android.com

#Dark mode #Instagram