ESAN EDU платформ оюутнуудад БЭЛЭГ барьлаа


Миау | YOLO.MN
2021-08-13

Судлаач хүн нэг судалгааны ажлыг 3-10 жилийн хугацаанд хийж гүйцэтгэдэг гэсэн судалгааны үр дүн бий. Тиймдээ ч аливаа улсын хөгжил эрдэмтэн судлаачдынхаа судалгаа шинжилгээний ажлыг хэрхэн хөгжүүлж, эргэлтэд оруулж, баялаг болгож чадсан байна гэдгээс шалтгаалдаг билээ.

Манай улсын хувьд оюутан болон бусад төрлийн оюуны өмч бүтээгч нар эх сурвалжийн хайгуул гэсэн асуудалтай нүүр тулгардаг. Тэгвэл энэ асуудал шийдэгдэж оюутан сурагчдад бэлэг барьсан гэж хэлж болох нэгэн үйл явдал болжээ.

Бакалавр, магистр, доктор, профессор зэрэг ахисан түвшний боловсрол эзэмших гэж буй хүмүүсийн хувьд эрдэм шинжилгээ, судалгааны ажил нэн чухал. Залуу үеийнхэн өөрсдийгөө цаг, минут тутамд хөгжүүлж буй энэ үед чадварлаг боловсон хүчин, хүчтэй өрсөлдөгч болохын тулд судалгааны ажлаа чанартай хийх хэрэгтэй гэдэг нь тодорхой биз.

Гэвч Монгол улсад суралцагчдын хувьд өөрийнхөө сонгосон салбар чиглэлийн судалгааны бүтээлийн сан руу нэвтэрч, бүтээлүүдийг хооронд нь харьцуулж, дүн шинжилгээ хийнэ гэдэг амаргүй байсан. Үнэхээр хүчин чармайлт, мэрийлт гаргаж эрэл хайгуул хийсэн ч хангалттай хэмжээний материал олдохгүй, бас л өөр эх сурвалжаас хайх болдог. Хайгаад л байна.

Зарим нь бол зүгээр л тааралдсан бүтээлээ хуулаад тавьчихдаг. Хэний, хаана, хэзээ туурвисан бүтээл гэдгийг нь дурдах зүйл ч байхгүй. Судалгааны ажилтны ёс зүй ч байхгүй.

Гэтэл дэлхийн томоохон, нэр хүндтэй сургуулиуд Европын холбооны DRM /Digital Rights Management/ хэмээх системийн тусламжтайгаар оюуны өмчийг хамгаалдаг. Энэ нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээл болон програм хангамжийг хуулбарлан ашиглахаас сэргийлдэг технологи юм.

Өөрөөр хэлбэл DRM технологи аливаа бүтээлийг анхнаас нь хулгайлах, хуулбарлах боломжгүй болгодог тул бүтээлийг торрент сайт болон бусад аргаар бие биедээ дамжуулна гэсэн асуудал ч үүсэх боломжгүй юм.


Харин өнөөдөр Монгол улсын боловсролын салбарт нэгэн баярт үйл явдал тохиож байна. Тухайлбал, ESAN төслийн хамт олон оюуны хулгайг арилгах, эрдэм шинжилгээний бүтээлийн чанарыг сайжруулах зорилготойгоор ESAN EDU хэмээх платформыг бий болгосон аж. Уг платформын давуу талаас дурдвал:

1. 27,000 орчим эрдэм шинжилгээний бүтээл, судалгаа, ном гэх мэт контентууд байршсан.

2. Номын доторх агуулгаар хайлт хийх боломжтой гэдгээрээ онцлог юм. Өөрөөр хэлбэл хайж буй агуулгаа тухайн номын аль хуудаст байгааг хүртэл харах боломжтой болсон.

3. Хуулбар шалгуурын системээр нэгдсэн сангийн эх сурвалжуудтай харьцуулалт хийх боломжтой. 

4. Хүссэн бүтээлээ аудио хэлбэрээр сонсох боломж бүрдсэн.

5. Эрдэмтэн судлаачдын хувьд дээр дурдсанчлан олон жилийн турш хөлс хүчээ зориулан "час" хийсэн судалгааны ажил төрүүлдэг ч түүнийгээ харьяалагддаг салбар чиглэлийнх нь хүмүүст хүргэнэ гэдэг бас нэгэн асуудалтай тулгардаг. Тиймээс оюуны өмч бүтээгч хэн бүхэнд өөрийн бүтээлийг албан ёсны эрхтэйгээр түгээж, түүнээсээ нэмэлт орлого олох боломжийг олгосон нь энэ платформыг ашиглах олон шалтгааны нэг болж байгаа юм. 


Ай даа, багш, судлаач, эрдэмтдийн оюуны өмч хамгаалагдаж албан ёсоор эшлэл зүүлт ашиглах, дурдах боломж бүрдэхийг харах хэчнээн сайхан. Одоогийн байдлаар ESAN EDU платформд Монгол Улсын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль болон Шинэ монгол технологийн дээд сургуулиуд нэгджээ.

Степпе Линк Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Мөнхтүвшин Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Маркетингийн албаны дарга Б.Наранзаяагийн хамт

ESAN EDU ПЛАТФОРМЫН ТУХАЙ ДЭЛГЭРЭНГҮЙГ:

 

#Боловсрол #ESAN #EDU