Сурагч охид эрүүл ахуй, нөхөн үржихүйн сэдвээр лекцэнд хамрагдлаа


Сондор | YOLO.MN
2016-04-28

Ататуркийн нэрэмжит  V дунд сургуулийн сурагчдад зориулан цуврал сургалт зохион байгуулж байгаа юм.

Цуврал сургалтын удаах нь өчигдөр болж тус сургуулийн 11-12 дугаар ангийн, 253 сурагч охид эрүүл ахуй, нөхөн үржихүйн сэдвээр лекцэнд хамргадлаа. Лекцийг уг сургуулийн  багш Х.Оюунжаргал, эмч Д.Дуламсүрэн нар хөтлөн явуулжээ.

Цуврал лекцийн хүрээнд хичээлийн бус цагаар эцэг эхчүүд, хүүхдүүдэд зориулсан сургалтаар хүүхдийн эрүүл мэнд, зам тээврийн ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх, гар утасны зохистой хэрэглээ, багш-эцэг эхийн хамтын ажиллагаа зэрэг сэдвээр сургуулийн багш нар лекц уншиж байгаа юм.

Эдгээр цуврал сургалтыг БНТУ-ын Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг санхүүжүүлэн, Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг гардан зохион байгуулж байгаа аж.

Маргааш тус сургуулийн хөвгүүдэд зориулан гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх гэсэн сэдэвт сургалт болох юм байна.



#Охид #Girls #Health #ЭрүүлМэнд