Өмнөд Солонгосын хамгийн ЦАРАЙЛАГ арван эрэгтэй жүжигчин


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-07-02

Kpopmap сайтаас уншигчдынхаа дунд санал асуулга явуулж Өмнөд Солонгосын хамгийн ЦАРАЙЛАГ эрэгтэй жүжигчдийг тодруулсан байна. Ингээд та бүхэнд Kpopmap сайтаас нэрлэсэн Өмнөд Солонгосын хамгийн ЦАРАЙЛАГ арван ЭРЭГТЭЙ жүжигчнийг танилцуулъя. 

10. Rowoon

SF9 хамтлагийн гишүүн Rowoon 2017 оноос кинонд тоглож эхэлсэн ба 2019 онд "Extraordinary You" хэмээх цувралын гол дүрд тоглож, "MBC Drama Awards"-аас "Шилдэг Шинэ Жүжигчин" шагналыг авчээ. Тэрээр саяхан "She Would Never Know" олон ангит кинонд тоглосон аж.

9. Kim Seon Ho

 К-драма үзэгчдийг байлдан дагуулж, бүр муудалцуулаад амжсан "Start Up" (2020) олон ангит киноны Хан ахлахыг танихгүй хүн ховор биз ээ. Тэрээр өдгөө 35 настай бөгөөд 2009 оноос жүжигчний карьераа театрын жүжигчнээр эхлүүлжээ. Түүний хамгийн анхны гол дүр бүтээсэн кино бол "You Drive Me Crazy" (2019) юм.

8. Im Si Wan

Хүмүүс ZE:A хамтлагийн гишүүн Im Si Wan-ийг дуучнаас илүү жүжигчин мэргэжлээр нь мэддэг. Учир нь тэрээр 2012 оноос Өмнөд Солонгосын кино урлагийн ертөнцөд хөл тавьж хэд хэдэн алдартай киноны гол дүрийг бүтээгээд амжсан юм. Түүний хамгийн анхны гол дүр бүтээсэн кино нь "A Melody to Remember" (2016) бөгөөд саяхан "Run On" (2021) олон ангит киноны гол дүрд тогложээ. 

7. Ji Chang Wook

Театрын жүжигчнээр карьераа эхлүүлж өдгөө "к-драма ертөнцийн ханхүү" болсон Ji Chang Wook-ийн тоглосон киног дурдаад дуусахгүй биз ээ. Тэрээр анхны олон ангит киногоороо "Шилдэг жүжигчин" шагнал хүртэж байжээ. 

6. Yoo Seung Ho

Долоон настайгаасаа жүжигчний карьераа эхлүүлсэн 27 настай Yoo Seung Ho өнөөдрийг хүртэл 43 кинонд дүр бүтээжээ. 

5. Kim Young Kwang

Тэрээр моделиор урлагийн карьераа эхлүүлсэн боловч 2008 оноос кинонд тоглож эхэлжээ. Ийнхүү "Good Doctor" (2013), "Pinocchio" (2014) зэрэг алдартай олон ангит кинонуудад тоглосон юм. Тэрээр хамгийн сүүлд "Mission: Possible" (2021) киноны гол дүрд тогложээ. 

4. Cha Eun Woo

Cha Eun Woo 2014 анхныхаа кинонд дүр бүтээж 2016 онд ASTRO хамтлагийн гишүүн болжээ. Ийнхүү өнөөдрийг хүртэл к-поп хамтлагийн гишүүний үүргээ гүйцэтгэхийн сацуу олон кинонд гол дүр бүтээжээ. Тухайлбал, к-драма үзэгчдийн сайн мэдэх "Gangnam Beauty" (2018), "True Beauty" (2020) зэрэг олон ангит киноны гол дүрийг бүтээсэн юм. 

3. Lee Jong Suk

Жүжигчин Lee Jong Suk хамгийн анх 15 настайдаа модель болж, 2010 онд "Prosecutor Princess" олон ангит кинонд дүр бүтээснээр жүжигчний замналаа эхлүүлжээ. Ийнхүү "Secret Garden" (2010) цувралд тоглосноор олны анхаарлыг татаж эхэлсэн юм. Үүнээс хойш маш олон киноны гол дүр бүтээсэн ба Өмнөд Солонгосын хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэг болжээ. 

2. Yoon Shi Yoon

Yoon Shi Yoon-ий дүр бүтээсэн анхны кино нь та бидний сайн мэдэх "High Kick" цуврал юм. Тэрээр уг цувралд хамтран тоглосон Shin Se Kyung-тай хамт "MBC Drama Awards"-ийн "Оны Шилдэг Хос" шагналыг хүртжээ. 

1. Kim Min Jae

Жүжигчин Kim Min Jae хамгийн анх CJ E&M компанитай гэрээ байгуулж, реппэр болохоор шийдсэн байжээ. Гэсэн хэдий ч 2014 онд "Forever Young" олон ангит кинонд дүр бүтээснээр өөрийгөө чадварлаг жүжигчин гэдгийг нотлоод амжсан юм. Ийнхүү 2016 он хүртэл реппэр, жүжигчин гэх статустай байсан ба үүнээс хойших жилүүдэд жүжигчний карьертаа түлхүү анхаарчээ. 

Эх сурвалж: Kpopmap, Koreaboo

#Энтертайнмент #Кино урлаг #Жүжигчид