“Among Us” тоглоомын тоглогчийн хэлбэртэй наггет 99,997 ам.доллараар ХУДАЛДААЛАГДЖЭЭ


Миау | YOLO.MN
2021-06-08

Хэдхэн сарын өмнө Монголд төдийгүй дэлхийд трэнд болсон “Among Us” тоглоомыг уншигч та бүхэн санаж буй байх. Тэгвэл тус тоглоомын “crewmate” буюу тоглогчийн хэлбэртэй нэг ширхэг наггет шарсан тахиа 99,997 ам.доллароор худалдаалагдсан хачирхалтай үйл явдал болжээ.

Хамгийн сонирхолтой нь, монгол мөнгөөр 285 гаруй сая төгрөгтэй тэнцэхүйц ганцхан ширхэг уг тахиа нь Өмнөд Солонгос улсын BTS хамтлагийн McDonalds түргэн хоолны сүлжээ компанитай хамтран гаргасан нэрийн хоолноос гарч ирсэн гэжээ. Тахиаг ebay сүлжээнд байршуулсан хүн тахиагаа худалдан авагчийн гарт шинээр нь хүргэхийн тулд бүр вакумжуулж хөлдөөсөн аж. 

Эх сурвалж: 9 Gag

 

#Сонин хачин #Among Us #Наггет