Нийгмийн ухааны хичээлээр ЭЕШ өгвөл ямар мэргэжил эзэмших боломжтой вэ?


Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл тун удахгүй эхлэх гэж буйтай холбогдуулан Нийгмийн ухааны хичээлээр шалгалт өгөхөөр бэлдэж буй суралцагчдад уг шалгалтыг өгснөөр ямар чиглэлээр суралцах боломжтой талаарх мэдээллийг хүргэж байна. 

1. НИЙГМИЙН УХААН – 100 ХУВЬ

- Багш – Нийгмийн ухааны боловсрол

- Эрх зүй

- Нийгмийн ажилтан

- Сэтгэл судлал

- Нийтийн удирдлага

- Олон улсын харилцаа – Гадаад харилцааны ажилтан

- Сэтгүүл зүй – Олон нийтийн харилцааны ажилтан

- Социологи

2. НИЙГМИЙН УХААН – 70  ХУВЬ, ГАДААД ХЭЛ – 30  ХУВЬ

- Багш – Гадаад хэлний боловсрол

- Сэтгэл судлал

- Нийгмийн ажилтан

- Аялал жуулчлалын менежмент

- Улс төр судлал

- Философи

- Шашин судлал

- Төрийн захиргааны удирдлага

- Олон улс, орон судлал

3. НИЙГМИЙН УХААН – 70  ХУВЬ, МАТЕМАТИК – 30  ХУВЬ

- Эрх зүй

4. МАТЕМАТИК – 70 ХУВЬ, НИЙГМИЙН УХААН – 30 ХУВЬ

- Маркетинг

- Менежмент

- Эдийн засаг

- Нягтлан бодох бүртгэл

- Хүний нөөцийн менежмент

- Бизнесийн удирдлага

- Санхүү, банкны менежмент

- Олон улсын харилцаа

- Бизнесийн харилцаа

5. НИЙГМИЙН УХААН – 50 ХУВЬ, БИОЛОГИ – 50 ХУВЬ

- Эрүүл мэндийн нийгмийн ажилтан

- Боилоги

- Антропологи

- Археологи

6. МОНГОЛ ХЭЛ – 70 ХУВЬ, НИЙГМИЙН УХААН – 30 ХУВЬ

- Сэтгүүл зүй

- Хэл, уран зохиол

- Утга зохиол судлал

- Багш – Монгол хэл, уран зохиол

- Хэл шинжлэл

7. ГАЗАР ЗҮЙ – 70 ХУВЬ, НИЙГМИЙН УХААН – 30 ХУВЬ

- Хот ба бүс нутгийн төлөвлөлт

- Газар зохион байгуулалт

- Багш – Байгалийн ухааны боловсрол

8. НИЙГМИЙН УХААН, МОНГОЛЫН ТҮҮХ

- Түүх

9. НИЙГМИЙН УХААН, УР ЧАДВАР

- Цагдаагийн хууль сахиулах ажил, Эрх зүй

НИЙГМИЙН УХААНЫ ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ ИХ СУРГУУЛИУД:

Ингээд үргэлжлүүлэн нийгмийн ухааны чиглэлээр суралцах боломжтой Монголын зарим их сургуулиудын талаарх мэдээллийг хүргэж байна. 

1. МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ:

- Антропологи

- Археологи

- Сэтгэл судлал

- Социологи

- Сэтгүүл зүй

- Нийгмийн ажил

- Эдийн засаг

- Улс төр судлал

2. ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ:

- Нийгмийн ажил

3. ХУУЛЬ САХИУЛАХЫН ИХ СУРГУУЛЬ:

- Эрх зүй

- Цагдаа – хууль сахиулах ажил

4. МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ:

- Нийгмийн ухааны багш

- Нийгмийн ажил

5. ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ:

- Сэтгэл судлал

- Сэтгүүл зүй

- Эдийн засаг

Боловсролын үнэлгээний төвийн http://help.eec.mn/ сайтаас Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой ТВ хичээл, ЭЕШ зөвлөмж, видео хичээл, жишиг даалгавар, цахим хичээл, мэдээ мэдээлэл, даалгаврын тайлбар, ЭЕШ-ын журам зэрэг мэдээллүүдийг хүлээн авч үзэх боломжтой. 

Эх сурвалж: EEC

#Боловсрол #ЭЕШ #Нийгмийн ухаан