Эзэн хааны баг Реал Мадрид


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2019-07-11

Одоогоос 117 жилийн өмнө үүсгэн байгуулагдаж байсан Испани улсын Реал Мадрид клубийн товч мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. 1902 оны гуравдугаар сарын 6-нд Реал Мадрид хөлбөмбөгийн клуб үүсгэн байгуулагдаж буйгаа зарлаж байжээ. Түүнээс хойш өнөөг хүртэл маш олон хөгжөөн дэмжигчтэй баг болж чаджээ.

Реал Мадрид клубийн хөгжөөн дэмжигчдийг “Мадриста” гэдэг бөгөөд нийт дэлхий даяар 400 сая гаруй хөгжөөн дэмжигчидтэй гэсэн тоо бий.

Цэнгэлдэх хүрээлэнг нь Santiago Bernabéu гэдэг ба нийт 81044 хүний суудалтай асар том байгууламж юм. Реал Мадрид нь Аваргуудын Лигт 7 удаа түрүүлсэн бөгөөд “Дэлдэн чихт”-ийг хамгийн олон удаа өргөсөн баг юм.

Ла лигийн түрүүг Барсалено багтай ээлжилж шахуу авдаг. Хөлбөмбөг сонирхогчдын үргэлж сонирхлыг нь татаж байдаг тоглолт бол “Эль Классико” юм. “Эль Классико” гэдэг нь Реал Мадрид болон Барсалено клубуудын тоглолт бөгөөд нийт 242 удаа тоглосноос 95 тоглолтод Мадристанууд ялж, 96 тоглолтод Күле нар ялж, 51 удаа тэнцэж байжээ.

Реал Мадрид клубд Кристионо Роналдо, Гарет Белл, Девид Бекхам, Роберто Карлосс гэх мэт олон од тоглогчид тоглож байжээ.

#Sport #Football