"Google"-ийн 2020 оны ТРЭНД хайлтууд


Шинэ он гарахад хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлджээ. Мэдээж энэ үе бол улиран одож буй оныг дүгнэхэд хамгийн тохиромжтой цаг. Яг л энэ үеийг хүлээж байсан мэт "Google" компани энэ онд хамгийн их хайгдсан хайлтууд буюу трэнд хайлтын жагсаалтаа танилцууллаа.

Уг жагсаалт дээр үндэслэн Roshaan Khan хэмээх өгөгдлийн шинжээч энэ онд хамгийн их хайгдсан хайлтын илэрцүүдийг он цагийн дарааллаар байрлуулж, график хэлбэрт оруулжээ. Ингээд түүний боловсруулсан графиктай танилцацгаая.

Та бүхний харж байгаачлан графикийн эхэнд Kobe Bryant хэмээн бичигдсэн байна. Он гарсны дараахан алдарт сагсан бөмбөгч Kobe Bryant харамсалтайгаар нас барж, түүний талаарх хайлтууд ийнхүү ихэсжээ. Түүний дараа Крикетийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байсан Энэтхэг, Шинэ Зеландын багийн тухай хайлт тэргүүлсэн бол хоёрдугаар сарын сүүлээр бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн баривчлагдсан найруулагч Harvey Weinstein хайлтыг тэргүүлсэн байна.

Гуравдугаар сарын эхээр цар тахал дэлхий даяар тархаж эхэлсэн учир коронавирус, коронавирусийн шинж тэмдэг болон цар тахалтай холбоотой бусад хайлтууд тэргүүлжээ. Жилийн дундаас жилийн сүүл хүртэл George Floyd, Black Lives Matter, TikTok, Бейрут, Tesla-гийн хувьцаа, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль, вакцин зэрэг хайлтууд хамгийн их хайгдсан байна.

Үргэлжлүүлэн "Google"-ийн трэнд хайлтын ангилсан жагсаалтыг хүлээн авна уу.

ХАМГИЙН ИХ ХАЙГДСАН ТҮЛХҮҮР ҮГС:

1. Coronavirus
2. Election results
3. Kobe Bryant
4. Zoom
5. IPL
6. India vs New Zealand
7. Coronavirus update
8. Coronavirus symptoms
9. Joe Biden
10. Google Classroom

ХАМГИЙН ИХ ХАЙГДСАН ХҮМҮҮС:

1. Joe Biden
2. Kim Jong Un
3. Boris Johnson
4. Kamala Harris
5. Tom Hanks

ХАМГИЙН ИХ ХАЙГДСАН ЖҮЖИГЧИД:

1. Tom Hanks
2. Joaquin Phoenix
3. Amitabh Bachchan
4. Ricky Gervais
5. Jada Pinkett Smith

ХАМГИЙН ИХ ХАЙГДСАН ТАМИРЧИД:

1. Ryan Newman
2. Michael Jordan
3. Tyson Fury
4. Tom Brady
5. Mike Tyson

ХАМГИЙН ИХ ХАЙГДСАН ТОГЛОЛТУУД:

1. Together At Home concert
2. Fire Fight Australia concert
3. Garth Brooks drive in concert
4. Travis Scott Fortnite concert
5. BTS online concert

ХАМГИЙН ИХ ХАЙГДСАН ТОГЛООМУУД:

1. Among Us
2. Fall Guys: Ultimate Knockout
3. Valorant
4. Genshin Impact
5. The Last of Us 2

ХАМГИЙН ИХ ХАЙГДСАН ТААЛАЛ ТӨГССӨН ХҮМҮҮС:

1. Kobe Bryant
2. Naya Rivera
3. Chadwick Boseman
4. Sushant Singh Rajput
5. George Floyd

ХАМГИЙН ИХ ХАЙГДСАН ДУУНЫ ҮГС:

1. WAP
2. Savage Love
3. GOOBA
4. Skechers
5. Dynamite

ХАМГИЙН ИХ ХАЙГДСАН ТЕЛЕВИЗИЙН ШОУНУУД:

1. Tiger King
2. Big Brother Brasil
3. Money Heist
4. Cobra Kai
5. The Umbrella Academy

ХАМГИЙН ИХ ХАЙГДСАН ЖОРУУД:

1.Dalgona coffee
2. Ekmek
3. Sourdough bread
4. Pizza
5. Lahmacun

Эх сурвалж: Bored Panda, Google

#Сонин хачин #Технологи #Google #Трэнд