2020 оны ЭЕШ-ын хуваарь


Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь батлагдсаныг та бүхэндээ хүргэж байна. Тодруулбал,

  • 2020 оны долдугаар сарын 2-нд - Монгол улсын түүх, Англи хэл
  • 3-нд Хими, Газарзүй, Нийгэм судлал
  • 4-нд Биологи, Математик
  • 5-нд Физик, Орос хэл, Монгол хэл хичээлийн шалгалтууд зохион байгуулагдахаар товлогдсон байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут байна.

Анхаарах зүйл: Шалгуулагчид шалгалтын байранд “Суудлын хуваарь”-т бичигдсэн хугацаанаас хоцрохгүй ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.

Эх сурвалж: БҮТ

 

 

#ЭЕШ #Хуваарь