Өчигдөр кино найруулагч Ли Сон Жонг "The world without pain" /Өвдөлтгүй ертөнц/ дууны клипийг YouTube-ийн "Prossima Music" сувгаар нийтэлжээ.
4 минут 26 секунд үргэлжлэх энэхүү клип нь "Guitar Man" киноны хэсгүүдээс харуулсан бөгөөд талийгаач жүжигчин Ким Сэ Роны дүрийг онцлон үзүүлжээ.
‘Guitar Man’ кино нь нэрд гараагүй гитарчин “Вулкано” гэх хамтлагт нэгдэж буй тухай өгүүлдэг. Кинонд Ким Сэ Рон тус хамтлагийн клавиш хөгжмийн зэмсэг тоглодог Шин Ю Жиний дүрд тогложээ. Кинонд залуу уран бүтээлчдийн мөрөөдөл, гуниг, хөгжмийн ертөнц, найз нөхдийн холбоо, сорилтуудыг харуулдаг.
Ким Сэ Рон 2-р сарын 16-нд таалал төгссөнөөс хойш тус кино нь түүний сүүлчийн уран бүтээл болсон юм.
"The world without pain" нь "Гитарчин" киноны гол дуунуудын нэг бөгөөд уг дууны үг, ая, зохиомж, дуулалтыг Ли Сон Жон өөрөө бичиж, найруулж, гүйцэтгэсэн байна. Дууны борлуулалтын бүх орлого хандивт зориулагдах ажээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!