2021 онд ЗААВАЛ ҮЗЭХ 10 кино


Өнгөрсөн жил олон кино, дэлгэцийн уран бүтээлүүдийн нээлт хойшилж үзэгч түмний хүлээлтийг дахин нэг жилээр уртасгасан билээ. Гэвч дэлхий нийтээрээ цар тахлыг бүрэн хяналтдаа авч амжаагүй тул энэ жил ихэнх кино цахимаар нээлтээ хийхээр төлөвлөж буй.

Ингээд үзэгчдийн дунд чамгүй өндөр хүлээлт үүсгээд буй, энэ онд нээлтээ хийх 10 киног санал болгоё. Уншигч таны ч бас хүлээж буй уран бүтээл багтсан гэдэгт итгэлтэй байна.

1. “TOM & JERRY”

Дэлхийн нээлт: Гуравдугаар сарын 5

Цацагдах суваг: HBO Max

Тайлбар: Хүүхэд ахуй насны хамгийн нандин дурсамжуудын нэг бол Tom, Jerry хоёрын эцэс төгсгөлгүй хөгжилтэй хөөцөлдөөн, элэг хөшөөм дайсагнал байсан билээ. Энэ удаад тэд бие биенээ чадах гэж биш харин хамтдаа нэгэн гайхалтай өдрийг аврахаар гар нийлэн ажиллах аж.

Тус бүтээл 2020 онд нээлтээ хийхээр төлөвлөсөн байсан ч цар тахлын улмаас хойшилж ийнхүү энэ оны гуравдугаар сард нээлтээ хийхээр болжээ. Бүх насныхан үзэхэд тохиромжтой учраас гэр бүлээрээ тухлан сууж үзэхийг зөвлөж байна.

2. “TO ALL THE BOYS: ALWAYS AND FOREVER”

Дэлхийн нээлт: Хоёрдугаар сарын 19

Цацагдах суваг: Netflix

Тайлбар: “To All the Boys I've Loved Before” киноны гол дүрүүд болох Lana Condor, Noah Centineo нар тун удахгүй “Always and Forever, Lara Jean” киногоор иргэн ирэх нь ээ. Зохиолч Jenny Han-ы ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн энэхүү бүтээл нь хоёрдугаар сарын дундуур буюу Гэгээн Валентины баярын үеэр нээлтээ хийхээр төлөвлөжээ.

Хамт үзэх хүнгүй байсан ч хамаагүй заавал үзээрэй. Учир нь тус бүтээлийн хамгийн сүүлийн анги нь шүү.

3. “GODZILLA VS. KONG”

Дэлхийн нээлт: Гуравдугаар сарын 31

Цацагдах суваг: HBO Max

Тайлбар: Хамгийн сүүлд 2019 онд “Godzilla: King of the Monsters” кинонд аварга Godzilla өөрийн хүч чадлаа харуулж, хэн нь хаан бэ гэдгийг нотлон харуулсан билээ. Тэгвэл энэ удаад тэр бидний сайн мэдэх King Kong-той тулалдаж, өөрийн байр суурийг аварч чадах эсэхээ харуулах юм. Кино сонирхогчдын хувьд маш өндөр хүлээлттэй байгаа тус бүтээлийг та ирэх гуравдугаар сард HBO Max-аас хүлээн авч үзээрэй. Хэн нь ялах бол?

4. “BLACK WIDOW”

Дэлхийн нээлт: Тавдугаар сарын 7

Тайлбар: “Marvel”-ын үнэнч үзэгчдийн хувьд өнгөрсөн жил тун ч уйтгартай жил болж өнгөрсөн гэж хэлж болно. “Black Widow” өнгөрсөн онд үзэгчдээс маш өндөр хүлээлттэй байсан ч харамсалтай нь нээлтийн тов хойшилж энэ оны эхний хагаст нээлтээ хийхээр болжээ. “Marvel”-ын дөрөвдүгээр хөгжүүлэлтийн эхэнд гарахаар төлөвлөгдөж буй уг бүтээл нь анхны өшөө авагчдын нэг болох Natasha Romanoff-ын түүхийг өгүүлэх юм.

5. “THE CONJURING: THE DEVIL MADE ME DO IT”

Дэлхийн нээлт: Зургаадугаар сарын 4

Цацагдах суваг: HBO Max

Тайлбар: Жүжигчин Patrick Wilson, Vera Farmiga нар аймшигт сүнсний ангуучлагч Ed болон Lorraine Warren-ий дүрээр эргэн ирэхээр болжээ. Тэд энэ удаад “Conjuring” франчайзын гуравдугаар бүлэг болох “The Conjuring: The Devil Made Me Do It” хэмээх ангид тоглосон бөгөөд мөн л өмнө нь болж байсан бодит үйл явдлын араас мөрдөх ажээ. Албан ёсны танилцуулга бичлэг нь хараахан цацагдаагүй байна. 

6. “A QUIET PLACE PART II”

Дэлхийн нээлт: Есдүгээр сарын 17

Тайлбар: Жүжигчин Emily Blunt-ийн гол дүрийг нь бүтээсэн тус киноны нэгдүгээр анги 2018 оны аймшгийн төрлийн кинонуудаас хамгийн өндөр ашиг орлого олсон бүтээл болсон билээ. Тэгвэл тун удахгүй нээлтээ хийхээр товлоод буй уг киноны хоёрдугаар ангид тэдний одоогийн амьдарч буй амар амгалан газарт дахин үл харагдах аймшигт мангас нэвтэрч орох болно. Үйл явдал хэрхэн өрнөх бол? Өмнөх анги шигээ амжилттай бүтээл болсон болов уу гэх олон асуултын хариуг киноноосоо хүлээн аваарай.

7. “MINIONS: THE RISE OF GRU”

Дэлхийн нээлт: Долдугаар сарын 2

Тайлбар: Анги болгон нь нээлтээ хийсэн даруйдаа дэлхий нийтийг байлдан дагуулж, бяцхан үзэгчдийн хайрыг хүртдэг бүтээл бол яах аргагүй Gru болон түүний үнэнч туслахууд болох Minion-уудын адал явдал. Нийтдээ гурван анги гараад буй тус франчайзын дараагийн анги энэ оны долдугаар сард нээлтээ хийхээр болжээ.

Энэ удаад Gru-гийн өмнөх түүх буюу Minion-уудтай хэрхэн учирч, хэрхэн өсөн торниж буй хөгжилтэй түүхийг өгүүлэх юм.

8. “TOP GUN: MAVERICK”

Дэлхийн нээлт: Долдугаар сарын 2

Тайлбар: Үзэгчид тус киноны анхны анги гарснаас хойш өдийг хүртэл жүжигчин Tom Cruise-ийн дүрийг дахин ямар шинэ адал явдалтай учрах бол хэмээн тэсэн ядан хүлээж байсан биз ээ. Тэгвэл долдугаар сард уг кино таны хүлээлтэд хэр нийцсэн уран бүтээл болсон эсэхийг заавал мэдээрэй.

9. “DUNE”

Дэлхийн нээлт: Аравдугаар сарын 1

Цацагдах суваг: HBO Max

Тайлбар: Энэхүү бүтээл нь өнгөрсөн онд нээлтээ хийхээр товлосон байсан ч цар тахлын улмаас хойшилсоор эцэст нь энэ оны хоёрдугаар хагаст гарахаар болжээ. Уран зөгнөлт, шинжлэх ухаан хосолсон тус бүтээлд жүжигчин Timothee Chalamet, Zendaya, Jason Momoa, Rebecca Ferguson нар хамтран тоглосон байна.

“Dune” киног 1965 онд хэвлэгдсэн ижил нэрт романаас сэдэвлэсэн бөгөөд хоёр анги гаргахаар төлөвлөсний анхны анги нь энэ юм.

10. “NO TIME TO DIE”

Дэлхийн нээлт: Аравдугаар сарын 8

Тайлбар: Их Британи гаралтай жүжигчин Daniel Craig энэ удаад James Bond-ын дүрийг хамгийн сүүлчийн удаа бүтээх юм. Уг цувралыг анги алгасалгүй шимтэн үздэг үзэгчдийн хувьд алдарт тагнуулын ажилтны дараагийн адал явдал ямар байх бол гэдгийг дүгнэх цаг иржээ.

2021 онд нээлтээ хийхээр төлөвлөж байгаа ч нээлт нь хойшлох магадлалтай уран бүтээлүүд:

- “ETERNALS” -  Нээлтийн тов: Арваннэгдүгээр сарын 5

- “GHOSTBUSTERS: AFTERLIFE” - Нээлтийн тов: Арваннэгдүгээр сарын 12

- “MISSION: IMPOSSIBLE 7” - Нээлтийн тов: Арваннэгдүгээр сарын 19

- “THE MATRIX 4” - Нээлтийн тов: Арванхоёрдугаар сарын 22

- “SING 2” - Нээлтийн тов: Арванхоёрдугаар сарын 22

- “SHERLOCK HOLMES 3” - Нээлтийн тов: Арванхоёрдугаар сарын 22

Эх сурвалж: Rotten Tomatoes

#Кино урлаг #Хүлээлт