16 cая жилийн өмнө амьдарч байсан аварга далайн гахайг олжээ


Сондор | YOLO.MN
2024-03-27

Эрт дээр үед амьдарч байсан аварга далайн гахайг Амазоноос олжээ.

Ойролцоогоор 16 сая жилийн өмнө энэхүү аварга далайн гахай амьдарч байв. Гэвч өнөө цагийн далайн гахайнуудаас ялгаатай нь түүний амьдардаг орчин нь далай биш, тэд Перугийн Амазон дахь цэнгэг нуурт амьдардаг байжээ.

Хэдийгээр өнөөдөр Амазоны цэнгэг усны далайн гахайн төрөл зүйл амьд байгаа ч тэдгээр нь эртний далайн гахайн төрөл зүйл биш юм. Түүний хамгийн ойрын төрөл нь Өмнөд Азиас 10 мянган км зайнд орших далайн гахайнууд гэж судлаачид үзэж байна.

Шинээр илрүүлсэн эртний далайн гавлын ясыг палеонтологчид шинжлэхэд түүний бие дор хаяж 3.5 метр урттай байсан бөгөөд энэ нь орчин үеийн төрлөөс 20-25 хувиар илүү том болохыг харуулж байна.

Гэвч 70 см урттай гавлын яс бүтэн биш тул эртний далайн гахай үүнээс ч том хэмжээтэй байж магадгүй гэж эрдэмтэд үзэж байна. Сая олдсон зүйлийг Pebanista yacuruna гэж нэрлэдэг.

Эдгээр амьтдын чулуужсан олдворууд маш ховор байдаг ба энэхүү олдвор нь цэнгэг усны далайн гахайн хувьслын түүхийн талаарх ойлголтыг өргөжүүлж буйгаараа ач холбогдолтой. Учир нь усны хүчтэй урсгал нь ясны бүтцийг хэврэг болгодог  тул цэнгэг усны экосистемд далайн гахайн олдвор олдох нь маш ховор байдаг аж.

Эх сурвалж: CNN

#мэдээ