ЭЕШ-ын суудлын хуваарь болон Их дээд сургуулиудын БОСГО оноо


ЭЕШ-ад бүртгүүлэгчид шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын дугаарын мэдээлэл бүхий “Суудлын хуваарь” хуудсыг өнөөдөр буюу зургадугаар сарын 15-наас эхлэн Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д нэвтэрч, өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан хэвлэн авах боломжтой боллоо.

Шалгуулагчийн буланд нэвтрэх бол ЭНД дарна уу. 

ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН БОСГО ОНОО

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 139 дүгээр тогтоолыг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Их, дээд сургууль, коллежийн хичээл, сургалтын үйл ажиллагаанд зарим зохицуулалт хийх тухай” А/195 дугаар тушаал гаргасан. Энэхүү тушаалаар:

2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын зэргийн хөтөлбөрт их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын Үндэсний хэмжээний босго оноог төрийн өмчийн их, дээд сургуульд 480, төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид 410, орон нутгийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байхаар тус тус тогтоосон байна.

Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх сарын 02-05-ны хооронд зохион байгуулагдана.

Эх сурвалж: EEC

#ЭЕШ #шалгалт #Зөвлөгөө