Дэлхийн шилдэг их сургуулиудад суралцсан алдартай тамирчид


Т.Хулан | YOLO.MN
2023-04-19

Залуус бид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд гоо зүйдээ анхаарах, хобби сонирхлоороо спортоор хичээллэдэг. Гэхдээ зарим залуусын хувьд хоббигоо мөрөөдөл, ирээдүйн мэргэжлээ болгон хөгжүүлж, багаасаа хичээнгүйлэн суралцдаг. Тэгвэл эдгээр залуустаа мотивац өгөхөөр дэлхийн шилдэг их сургуулиудыг төгсөж, амжилттай карьертай яваа тамирчдыг танилцуулж байна 

1.Jeremy Lin “Harvard”-ын их сургууль

NBA-н анхны Ази-Америк гаралтай сагсан бөмбөгийн тамирчин Jeremy Lin нь Харвардын их сургуульд суралцаж, Ivy League-д элсэн тоглож амжилтын гараагаа эхлүүлж байжээ. Тэрээр 2012 онд “New York Knicks” багийн хамтаар тоглож, санаанд оромгүй ялалт байгуулсан нь "Линсанити" хэмээн нэрлэгдэж, дэлхий даяар шуугиан тарьсан юм. 

2. Sandy Koufax “Columbia”-ын их сургууль

MLB-ийн тоглогч Sandy Koufax “Dodgers” багт тоглож байхдаа-“Columbia”-ын  их сургуульд элсэн суралцжээ. Тэрээр 1955-1966 онд “Brooklyn/Los Angeles Dodgers of Major League Baseball(MLB)” багт 12 улирал тоглосон ба 1972 онд 36 настай байх үедээ бейсболын алдрын танхимд сонгогдсон хамгийн залуу тоглогч болжээ. 

3. Alicia Sacramone “Brown”-ын их сургууль

2008 оны Зуны Олимпод АНУ-ын шигшээ багийн хамт мөнгөн медаль хүртэж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд арван медаль хүртсэн Америкийн гимнастикийн гурав дахь тамирчин тэрээр “Brown”-ын их сургуулийг амжилттай суралцан төгсжээ. 

4. Ryan Fitzpatrick “Harvard”-ын их сургууль

17 улирлын туршид Үндэсний хөл бөмбөгийн лигийн (NFL) есөн өөр багт холбон тоглогчоор тоглож амжилт үзүүлсэн нь түүнийг лигийн түүхэн дэх хамгийн том амжилттай тамирчин болоход нөлөөлсөн аж. Fitzpatrick Харвардад коллежид суралцаж байхдаа хөл бөмбөг тоглодог байсан бөгөөд тус сургуулийн 1000 гаруй хурдтай холбогчдын нэг байсан. 

5. Sarah Hughes 2009 онд “Yale”-н их сургууль

2002 оны Олимпийн аварга, 2001 оны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дэлхийн хүрэл медальт тамирчин бүсгүй болох Sarah Hughes “Yale”-н их сургуульд суралцаж, амжилттай суралцсан. 

6. Matt Birk “Harvard”-ын их сургууль

Хоёр удаа All-Pro, зургаан удаа Pro Bowl сонгон шалгаруулалт, Super Bowl аварга, хөл бөмбөгийн тамирчин тэрээр “Harvard”-н их сургуульд суралцаж, оюутан байх үедээ сургуулийнхаа шигшээ багт тоглож байжээ. 

7. Sid Luckman “Columbia”-ын их сургууль

Америкийн хөл бөмбөгийн шилдэг тамирчин, NFL-ийн аварга Sid Luckman нь дэлхийд тэргүүлэгч их сургууль болох “Columbia”-н их сургуулийг төгсөж, тэтгэвэрт гарсныхаа дараа ч сургуульдаа дасгалжуулагч хийсээр байгаа юм. 

Эх сурвалж: ranker

#Спорт