“ЗАЛУУС+ОРОЛЦОО => ХӨГЖИЛ”


Үжин | YOLO.MN
2016-08-23

Хаана: Соёл Урлагийн Их Сургуулийн Оюутан театр
Хэзээ:  2016 оны 8-р сарын 25-нд 8:30- 18:00 цагт

Залуучуудын иргэний нийгмийн байгууллагын оролцоонд суурилсан, хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор Монголын Залуучуудын Эвсэл ТББ-аас “Залуучуудын иргэний нийгмийн хоёрдугаар чуулган”-ыг 2016 оны 8-р сарын 25-нд Монголын залуучуудын өдрийг тохиолдуулан зохион байгуулах гэж байна.

Энэ чуулган нь Нэгдсэн Үндэсний Байгууллагаас  2016 оны Олон улсын залуучуудын өдрийг “Залуучууд тогтвортой хөгжлийг авчирна” сэдвийн хүрээнд зохион явуулахаар тогтсонтой уялдаж байгаа бөгөөд “Залуучуудын хөгжлийн сар”-ын хүрээнд зохион байгуулагдаж буй томоохон арга хэмжээ юм.  

“Залуучуудын иргэний нийгмийн хоёрдугаар чуулган”-аар Залуучуудын иргэний нийгмийн байгууллагын хүний эрхэд суурилсан хөгжлийн талаарх нэгдсэн ойлголт, чадавхыг бэхжүүлж, тогтвортой хөгжлийн зорилт болон дагалдан гарсан хөгжлийн баримт бичгүүдийг бодит амьдралд хэрэгжихэд залуучуудын хамтын ажиллагааг дэмжихэд чиглэнэ. Мөн чуулганы үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд МЗЭ-ээс чуулганы үр дүнг нийгэмд таниулж, бодлогын нөлөөллийн үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлэх ажлыг хийх болно.

Иймд энэхүү чуулганы уриаг “Залуус+Оролцоо=>Хөгжил” хэмээн нэрлэсэн ба чуулганд Монголын залуучуудын эвслийн гишүүн байгууллагууд, бусад хүүхэд залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, холбоо, НҮБХАС-ийн зорилтот аймаг, сум, дүүргийн Залуучуудын Хөгжлийн Төв болон олон улсын байгууллагууд, бусад төрийн захиргааны байгууллагуудын нийт 350 орчим төлөөлөгчдийг энэ сарын 22-ны өдөр хүртэл онлайнаар бүртгэн авч сонгон шалгаруулалтаар оролцуулах болно.

Чуулганыг зохион байгуулснаар 350 оролцогч залуучуудын хөгжлийн талаар нэгдсэн ойлголттой болж, НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд залуучууд, ИНБ-ын оруулах хувь нэмрийг тодорхойлохоос гадна Залуучуудын иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой. Чуулганд олон талын төлөөлөл бүхий залуучуудыг татан оролцуулж байгаагаараа залуучуудын хөгжлийг дэмжих бодлого боловсруулахад холбогдох төрийн байгууллагатай хамтран ажиллах нэгдсэн байр суурьтай болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.myc.mn вэбсайтаас болон mongolianyouthcouncil@gmail.com, 8880 7815, 9985 9152 утсаар холбогдон авна уу.

 

#world #teenagers #freetime #youthday