Гудамжинд хоног төөрүүлдэг байсан хүү Солонгосын ХАМГИЙН БАЯН РЕППЭР болсон түүх


Юука | YOLO.MN
2017-10-23

Өмнөд Солонгосын урлагийн ертөнц маш хатуу гэдгийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Кпоп ертөнцөд орсон бүхэн амжилтанд хүрээд байдаггүйг олон ч жишээ харуулдаг. Асар их өрсөлдөөн, хичээл зүтгэл, үзэн ядалт дундаас өөрийгөө бусдад таниулан гарч ирнэ гэдэг бол хүн бүрт тохиогоод байдаг гайхамшиг биш аж.

Өдгөө Өмнөд Солонгосын реп урлагт үнэтэй хувь нэмэр оруулж буй реппэр Dok2-ийн тухай танилцуулъя. Түүнийг ихэнх хүмүүс баян, сайн продюсер, реппэр гэдгээр нь л мэддэг болов уу. Дийлэнх нь түүнийг баян гэр бүлээс гаралтай гэж боддог ч, харамсалтай нь тийм биш аж.


 
Тэрээр 1990 онд төрсөн бөгөөд Испани болон Солонгосын эрлийз юм.  Түүний аав Испани, ээж нь Солонгос хүн аж. Dok2-ийн гэр бүл Бусан (Busan) хотод ресторантай байсан бөгөөд харамсалтай нь тэдний бизнес дампуурсанаар гэр бүлийн санхүүгийн байдал тогтворгүй болжээ.

Энэ үйл явдлын дараа Dok2 реппэр болохоор шийдсэн бөгөөд  харьяалагдах агентлаг, менежер байхгүй ч ганцаараа өдөр бүр бэлтгэл хийж, дуу зохиож эхэлсэн байдаг.  

Тэрээр MNET-ийн "4 things show"-нд оролцох үеэрээ өөрийнхөө дуучин болохоос өмнөх амьдралын талаар ярьжээ. "Би тухайн үед контейнерт амьдарч эхэлсэн, тэнд амьдрахаасаа өмнө найзындаа, заримдаа бүр гудамжинд ч хоног төөрүүлж байлаа. Учир нь санхүү маань хэцүүхэн байсан.  Би гэмт хэрэг үйлдэхийг хүсээгүй, тиймээс өөрийн реп чадвараараа амжилтад хүрэхийг маш их хүссэн . Надад бага зэрэг мөнгө бас компьютер байлаа. Компьютер бол надад байсан бүх зүйл маань шүү дээ. Ингээд өдөр бүр хөгжим зохиож, бэлтгэл хийдэг байсан. Би маш шаргуу ажиллаж Double K-ийг миний дууг сонсохыг гуйсан. Тэр цагаас л миний урлагийн карьер эхэлсэн дээ" хэмээн ярьжээ.

Тэрээр анх Gap Entertainment-тай гэрээ хийж All Black-ийн гишүүн болсон боловч мөнгө олох амаргүй байв. Тухайлбал тэд 50 мянган ам.долларын ашигтай ажилласан бол энтэртаймент нь 30,000 гаруй долларыг нь авдаг байжээ. Ийнхүү ямар ч ашиггүй байсан тул тэрээр энтэртайментаа орхижээ.

DOK2: "Гарааны шугам адилхан байсан ч би бусдаас илүү их мөнгө олсон шалтгаан маань энтэртаймент юм. Бусад дуучид агентлагтаа маш их мөнгө төлж байхад би агентлаггүй ажиллаад тэднээс хэд дахин илүү олсон"


 
Ийнхүү 2011 онд тэрээр "llionaire records"-той гэрээ хийсэн бөгөөд  энэ тухайд "Учир нь Illioanaire надад сайн дуу хийх, их мөнгө олох гэдэг хоёр боломжийг зэрэг олгосон цорын ганц компани" хэмээжээ.  

Харин одоо DOK2 өөрийн гэсэн 9 машинтай бөгөөд Ferrari 458 Spyder, Rolls-Royce Ghost, BMW i8, Mercedes Benz S500 болон Mercedes Benz G63 гэх мэт машинтай аж. Мөн Yeouido-гийн тэнгэр баганадсан цамхагт амьдардаг бөгөөд түүний гэр 2400 мкв аж. Түүний гэрт  дэлхийн алдартай хувцас, гутлын брендүүдийн цуглуулга байдаг бөгөөд тэрээр нэгэн ярилцлагынхаа үеэр "Эдгээр зүйлс намайг хэн болохыг сануулдаг. Өөрөөр хэлбэл би эдгээрийг харах бүртээ өөрийгөө хаанаас ирснээ санадаг" гэж хэлсэн юм.

Тэрээр жилд цэвэр 1 тэрбум воны ашигтай ажилладаг бөгөөд энэ нь сард 83 сая вонн олдог гэсэн үг юм.

Dok2 бүрэн хэмжээний зургаан цомогтой бөгөөд 200 гаруй дуу зохиосон байдаг. Тэрээр өдгөө Солонгосын хип хоп урлагийн томоохон төлөөлөгч төдийгүй хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг юм.

Бид өөрсдийн урсгалын урд "К" үсэг авах тийм ч дуртай биш. Хип хоп л бол Хип Хоп шүү дээ. Хаана ч ялгаагүй. Учир нь бид үргэлж өөрсдийнхөө түүхээс сэдэвлэн дуугаа зохиодог. Реппэрүүд хэзээ ч түүх зохиодоггүй. Бидний амьдралын хэв маяг, бидний хийх ёстой зүйлс, бидний бодол, бидний уран бүтээлд нөлөөлдөг болохоос бидний уран бүтээл бидний амьдралын хэв маягийг өөрчлөх ёсгүй.

DOK2

 

Дараах оддын танилцуулга мэдээллийг сонирхохыг хүсвэл зурган дээр дараарай wink
 

                          

              

                        

                

#Street #Boy #Korea #Rich #Rapper