Тэврэлт бол хамгийн гайхалтай ЭМЧИЛГЭЭ


О.Дорж | YOLO.MN
2019-11-23

Тэврэлт бидэнд зөвхөн халуун дулаан мэдрэмжийг өгөөд зогсохгүй бие махбодод ч мөн эерэг үр нөлөө үзүүлдэг билээ. Ингээд Yolo.mn сайтын хамт олон уншигч та бүхэндээ тэврэлтийн ач тусын талаарх мэдээллийг хүргэж байна. 

1. ДАРХЛАА ДЭМЖИГЧ

Тэврэлт стрессийн дайсан гэж хэлж болно. Карнежи Меллон их сургуулийн Питтсбургийн Анагаах ухааны их сургуультай хамтран хийсэн судалгаагаар хүмүүс бие биетэйгээ тэврэлдсэнээр өвчин тусах магадлал нь багасдаг гэдгийг баталсан байдаг. Уг судалгаанд нийт 404 хүн оролцсон бөгөөд нийт оролцогчдыг 2 хэсэг болгон хуваасан. Эхний хэсэг бүлэг хүмүүс хоорондоо тэврэлдэж, халуун дулаан орчинг үүсгэж байв. Харин нөгөө бүлэг хүмүүс бие биетэйгээ огт тэврэлдээгүй гэнэ. Ингээд нийт оролцогчдын дунд энгийн ханиадны вирус тараахад юу болсон гэж санана?

Эхний буюу бие биетэйгээ тэврэлдэж байсан хүмүүст ханиадны эсрэг "дархлаа" суусан байсан. Тэврэлдсэн ч ханиад хүрсэн хүмүүст өвчний халуурах, найтаах, толгой өвдөх гэсэн шинж тэмдгүүд тэврэлдээгүй хэсгийн хүмүүстэй харьцуулахад харьцангуй бага илэрсэн гэнэ. 

2. МЭДРЭЛИЙН СИСТЕМ 

Тэврэлдэж нялуурах нь ганцаардах мэдрэмжийг бууруулж, дотоод айдастайгаа тэмцэж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг тул хүний мэдрэлийн системийг хөгжүүлдэг байна.

3. ЦУСНЫ ДАРАЛТ

Хойд Каролинагийн их сургуулийнхан тэврэлтийн талаар өөр нэгэн судалгаа хийсэн байдаг. Үүнд нийт 200 хүмүүс хамрагдсан бөгөөд мөн л 2 хэсэгт хуваагджээ. 

Эхний бүлэг хүмүүс гар гараасаа хөтлөлцөнгөө 10 минут хайр дурлалын тухай кино үзэж, 20 секундийн туршид тэврэлджээ. Харин дараагийн бүлэг хүмүүс бие биедээ огт хүрэлгүйгээр 10 минут амарсан байна. 

Ингээд 2 бүлэг хүмүүсийг стрессдүүлэхэд эхний бүлэг хүмүүсийн цусны даралт бага, зүрхний цохилт хэвийн байсан бөгөөд энэ нь тэврэлт зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, стрессээс сэргийлдэг гэдгийг харуулж байна. 

4. АЗ ЖАРГАЛ

Бид хайртай хүндээ эрхэлж, тэврүүлэхэд окситосин хэмээх аз жаргалын гормон ялгардаг. 

5. ЯДРАХАА БОЛИНО

Лена Форселл, Жан Астром нар "Тэврэлтийн утга учир: Мэндлэхээс эхлээд хүрэх хүртэл" хэмээх судалгаа хийсэн бөгөөд уг судалгаанд 10 секундийн тэврэлтийн ач тусыг харуулжээ. Тэд судалгааны олон олон үр дүнгээс тэврэлт ядрах мэдрэмжийг бууруулж, сэтгэл зүйн байдалд нь эерэг нөлөө үзүүлдэг гэдгийг тодотгосон байдаг. 

6. НЭЭЛТТЭЙ БАЙХ

Дээр дурдсанчлан тэврэлт нь бусдаас ичих, биеэ барих сэтгэгдлийг арилгадаг байна. Та ямар нэгэн үдэшлэг дээр очоод өөрийн таньдаг хүнтэйгээ тааралдвал тэр хүнийг бушуухан тэврээд аваарай. Улмаар та өөрийгөө өмнө нь байснаасаа илүү өөртөө итгэлтэй, нийтэч болсон байхыг харах болно. Окситосин маань бидэнд аливаа зүйлийг эерэгээр харуулах мэдрэмжийг өгдөгт л оршдог юм шүү дээ.

Эх сурвалж: www.brightside.me

#Тэврэлт #Эрүүл мэнд