Танд АЯЛАХ ХҮСЭЛ төрүүлэх 10 КЛИП


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2017-07-13

Ихэнх Кпоп дуунуудын клип Өмнөд солонгост хийгдсэн байдаг. Хэдийгээр өөр улсад клипний зураг авалтаа хийх нь өндөр өртөгтэй ч Кпоп сонсдог фэнүүддээ шинэлэг өнгөлөг байх төдийгүй олон улсын фэнийн тоо өсөх магадлалтай байдаг гэнэ. Ийнхүү Soompi.com-оос "Танд дэлхийгээр аялах хүсэл төрүүлэх 10 клип"-ийг нэрлэсэн байна.

1. Шинэ Зеланд, Taeyeon - "I"
Тэёоны (Taeyeon) "I" дууны клип нар мандахаас жаргах хүртэлх Шинэ Зеландын үзэсгэлэнт хөдөө тал байгалийн сайхныг харуулжээ.  


2. Стокхолм, Швед , VIXX - "Only U"
Vixx хамтлагийн энэхүү клип нь Шведийн цаг агаарт нийцээд зогсохгүй, үзэсгэлэнтэй чулуун гудамж болон Стокхолмын архитектурын төгс шийдлийг "Only U" дуунаас харах боломжтой юм.


3. Хаваи, SISTAR - "Loving U"
Далайн эргэ дээр зураг авалтаа хийсэн Кпоп дуунууд маш олон байдаг. Гэхдээ зуны хатад болох Sistar хамтлагийн "Loving U" дуу нь Хаваид зураг авалтаа хийсэн бөгөөд наран шарлагын газар найзуудтайгаа хөгжилдөн, тэшүүрээр гулгах нь амралтын хамгийн гол зорилго биш гэж үү. Тэр бүх гайхалтай мэдрэмжийг "Loving U" танд өгөх болно. 


4. ХонгКонг, Teen Top - "I Wanna Love"
ХонгКонгийн усан боомтын дэргэд TeenTop-той хамт хайрын тухай эргэцүүлээрэй.


5. Өмнөд Калифорниа - Jessica - "Fly"
Калифорниа мужийн охин Жессика. Тэр соло уран бүтээлээрээ бидэнд өөрийн төрсөн нутгийн байгалийн гайхамшгийг мэдрүүлэх болно.


6. Нью Йорк,  BEAST - "Beautiful Night"
"Beautiful Night" дуу бидэнд гайхалтай хүмүүс, галын наадам, өнгөлөг шөнийг бидэнд харуулжээ.  


7. Окинава, Япон,  Lovelyz- "For You"
Өмнөд солонгосын хатуу өвөл, Окинавагийн үзэсгэлэнт наран шарлагын газар, байгалийн тогтоц нь гайхалтай хослол биш гэж үү?


8. Лондон, Super Junior D&E’- "Still You"
Гадаадад хийгдсэн Кпоп уран бүтээлийн дийлэнх нь Лондонд байдаг. Гэхдээ Дунхэ (Donghae) Инхёг (Eunhyuk) нарын "Still you" клип та бүхэнд шал өөр зүйлийг мэдрүүлнэ гэдэгт итгээрэй.


9. Лас Вегас, B.A.P’-"Hurricane"; 10. BIGBANG - "Tonight" 
Эдгээр дуунууд нь аль ч талаараа танд Лас Вегасын үзэсгэлэнт байдлыг мэдрүүлэх болно. Хурц гэрэл, тансаг машин, байгалийн гайхалтай тогтоц гээд B.A.P болон BIGBANG-ийн залууст үнэхээр сайхан зохицож байгаа биз.

 Эх сурвалж: www.soompi.com

#Trip #Desire #Clip