Намраас өмнө үзэх онцлох таван кино


YOLO.mn | YOLO.MN
2023-08-09

Өглөөд сэрүү татаж, өдөртөө нар дээр шаран, орой тэнгэрийн хаяа улайх зуны дэлгэр өдрүүд удахгүй дуусах нь. Навч өнгөө солихоос өмнө “зуны vibe” мэдрүүлэх гоё кинонууд үзвэл ямар вэ дээ? Ингээд танд зуны амралтаараа үзэх онцлох таван киног санал болгож байна. Багахан спойлер байгааг анхааруулья.  

                                                                                                                 BUJO (2023) 

Насны хязгаар: 13+ 

Нийт анги:

Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 50 минут 

Төрөл: Драма, хайр дурлал 

Билгүүн “Rainbow” сургуульд шилжин ирнэ. Тэр долоо дахь сургуульдаа шилжин ирж буй учир шинэ найз нөхөд тийм ч чухал биш. Билгүүн шинэ сургуульдаа хэнтэй ч асуудал үүсгэхгүй гэж өөртөө амласан ч ангийнхаа хамгийн хөөрхөн охин Маралаатай үерхэх болсноор бусдын анхаарлыг татаж эхэлнэ. Сургуулийн “овгоруудтай” ч сөргөлдөөд амжина. Өсвөр насны хайр дурлал, ирээдүйн шийдвэр, сургуулийн амьдрал гээд бидний амьдралын нандин үеийг BUJO цуврал танд дахин мэдрүүлж, догдлуулна гэдэгт итгэлтэй байна.  

                                                                                                   HORIMIYA (2021) 

Насны хязгаар: 13+  

Нийт анги: 13 

Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 23 минут 

Төрөл: Хайр дурлал, анимэ 

2022 оны шилдэг хайр дурлал төрлийн анимаар шалгарсан тус анимэ сэтгэл хөдөлгөм хайрын түүх, анхны үерхэл, нэгнийхээ сэтгэлийн шархыг хайр сэтгэлээр эмчилж буй зэрэг гайхалтай, сургамжтай түүхийг өгүүлнэ. 

Kyouko Hori бол сургуульдаа нэр хүндтэй, нөхөрсөг, гэр бүлсэг охин. Харин Izumi Miyamura нь сургуулийн хүүхдүүдийн нүдэнд үг дуу цөөтэй, байдаг л отакү мэт боловч хичээлийн бусад цагаар ээмэг, гинж зүүж явах дуртай өсвөр насны царайлаг хүү. Хэдийгээр тэд эрс тэс ертөнцөд амьдардаг ч нэгэндээ татагдах ба тэдний ертөнц хэрхэн уусан нэгдэж буйг хүлээн авч үзээрэй.

                                                                                      CALL ME BY YOUR NAME (2017) 

Насны хязгаар: 18+ 

Үргэлжлэх хугацаа: 2 цаг 12 минут 

Төрөл: ЛГБТ, хайр дурлал 

1983 оны зун 17 настай Элио Перлман Италийн Ломбарди дахь XVII зууны харшдаа гэр бүлийнхэнтэйгээ өдрийг өнгөрөөж байна. Удалгүй тэрээр Элиогийн аавын дадлагажигчаар ажилладаг царайлаг докторант Оливертэй уулздаг. Эргэн тойрныхоо наранд шингэсэн сүр жавхлангуудын дунд Элио, Оливер хоёр зуны турш тэдний амьдралыг үүрд өөрчлөх хүслийг сэрээх гайхалтай хайр дурлалтай учрах болно. 

Энэхүү кино нь гарсан жилдээ Оскарын шагналын 4 төрөлд нэр дэвшиж, “Шилдэг сэдэвчилсэн зохиол” шагналыг хүртжээ. Бид эсрэг, ижил хүйстэндээ дурлаж, хайрлаж болох ба ижил хүйсийн хүнээс ч хайр дурлалыг олно гэдэг санааг тус кино тун тодорхой илэрхийлдэг. Хайр дурлал гэдэг дан ганц нөгөө хүнээ таньж мэдэх бус нөгөө хүнийхээ тусгалаас өөрийгөө таньж болно гэдгийг ч харуулна.  

                                                                                                   ХҮРГЭН ХҮҮ (1970) 

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 37 минут 

Төрөл: Монгол кино 

1958 оны 3 дугаар сард МАХН-ын Их хурал хуралдаж “Нэгдэлжих хөдөлгөөн”-ийг эхлүүлэх шийдвэрт хүрнэ. Тус хөдөлгөөнөөр тухайн нийгэмд гарч буй өөрчлөлт, хүмүүсийн оюун санааны хувьсгалыг баян Жамц, хүргэн Дэмбэрэл нараар төлөөлүүлэн харуулах кино юм.  

Хуучны кино нэг их сонирхож үздэггүй хүн ч зог тусан үзэхээр, тун сонирхолтой, сургамжтай бүтээл. “Хүргэн хүү” кино нь 1971 оны Москвагийн Олон улсын кино наадмаас “Шилдэг кино” шагналыг хүртэж байжээ.  

                                                                                           PRISON PLAYBOOK (2017) 

Насны хязгаар: 13+   

Нийт анги: 16 

Нэг ангийн үргэлжлэх хугацаа: 1 цаг 20 минут 

Төрөл: Гэмт хэрэг, драма, инээдэм  

Ким Жэ Хюк бол бэйсболын алдартай тамирчин. Нэг удаа тэр охин дүүг нь хүчирхийлэх гэсэн этгээдийг хүнд гэмтээснээс болж нэг жилийн хорих ял авна. Шоронд орно гэдэг түүний хувьд ч, дэмжигчид, хамт олных нь хувьд ч маш хүнд тусаж байлаа. Гэвч шоронд байх хугацаандаа тэрээр шинэ хүмүүстэй танилцаж, аливаа зүйлийг өөр өнцгөөс харах болсноор түүний хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм адал явдал эхэлнэ 

Өдөрт нэг драма дуусгасан зуны дурсамжит өдрүүд хүн бүрд л байдаг байх. Зуны амралт, зун цагийн нэг хэсэг яах аргагүй Солонгос цуврал. Тус цувралд бидний амьдралд гарч ирдэг олон асуултуудыг хөндсөн байдаг. Торны цаадах амьдралын тухай гарах хэдий ч хар бараан биш харин хөгжилтэй үйл явдлуудаар дүүрэн байх болно. Зун цагаа тус цувралаар эхлүүлбэл итгэл найдвар, эрч хүчийг танд өгнө гэдэгт итгэж байна.  

Эдгээр кинонуудыг хаанаас үзэх вэ гэж үү? Фэйсбүүкээс “Бужо үзэх” гэж хайх гэж байгаа юм биш биз? Тэгвэл дээрх бүх киног VOO кино сангаас хүлээн авч үзэх боломжтой. 

Мобикомын 14-29 насны залууст зориулсан be plus хосолсон төлбөрт үйлчилгээний багцад VOO үйлчилгээ нэмэгдсэнийг мэдсэн үү?  

Та Be plus-ийн 7,900 төгрөгийн багц авбал VOO basic багц, 13,900 болон 21,900 төгрөгийн багц авбал VOO Content багц дагалдана.  

Be plus-ийн хэрэглэгч болоод VOO-ээс хүссэн киногоо үзээрэй. 

#нийтлэл