Нөхөрлөлийг одоо байгаагаас чинь гайхалтай болгох сайн найзуудын 5 тип


М.Намуун | YOLO.MN
2023-06-26

Хамгийн сайхан дурсамжийг хамтдаа бүтээн, хатуу хэцүү үед хажууд чинь байж, хэн ч ойлгодоггүй аашны чинь учрыг ч олчихдог галзуу ганц анд чамд бий юу? Хэрэв тийм сайн найз чамд байдаг бол чи хамгийн азтай. Тэр хүнд чи байдаг нь, чамд тэр байдаг нь азаар биш тавилангаар тохиосон учрал юм шүү. Хорвоо ертөнц эргэдгээрээ эргэж, хүмүүс ирж бас буцсаар л байна. Гэвч тэр нэг “хөөрхөн” хүн чиний дэргэд үлдсээр л, байсаар л байгаа бол түүнтэй үүсгэсэн нандин холбоосоо бүр ч бат болгох таван типийг зөвлөж байна. 

1. Үл ойлголцолыг үгүй хий!

Хорвоо дэлхий дээр олон янзын хүмүүс байдаг гэдгийг үргэлж санаарай. “Хүн үргэлж нэгэн хэвийн байх боломжгүй гэдгийг ч мөн мартаж болохгүй. Та хоёрын дунд үл ойлголцол үүсгэх үг, үйлдэл гарах нь байх л зүйлсийн нэг. Учир нь хорвоо дээр асуудалгүй харилцаа гэж нэгээхэн ч үгүй. Харин тэр асуудлуудыг бага дээр нь ярилцаж, хоорондоо ойлголцох нь чухал. Ташрамд дурдахад өөрийн бодол санааг цэгцтэй бөгөөд нам дууны өнгөөр илэрхийлэх нь ойлголцлыг нэг шатаар дээшлүүлэх болно.

2. Хамтдаа тогтмол хийдэг зүйлтэй болох

Кофе уух, дугуй унах, ном унших, зураг зурах, ууланд алхах гэх мэт уулзах болгондоо  хамтдаа хийдэг зүйлтэй болоорой. Сонсоход энгийн мэт боловч эдгээр нь бат бөх харилцааг үүсгэхэд асар их нөлөөтэй.

3. Түүний оронд өөрийгөө тавьж үз

Гуниг гутрал, баяр баясалтай маш олон үйл явдал хүний амьдралд болж өрнөдөг. Тэр болгоныг чин сэтгэлээсээ сонсож, хуваалцах сайн найзтай байна гэдэг гайхалтай хэрэг. Чи ч бас тэр нэгэн гайхамшиг байж болно шүү дээ. Хэрэв чи найзыгаа ойлгохгүй байвал “Түүний оронд би байсан бол юу хийж чадах вэ” гэсэн асуултыг өөрөөсөө заавал асууж байгаарай.

4. Бодол тэднийх, нөхөрлөл та хоёрынх

Хамт явж байхдаа чанга инээлдэж, ичмээр зүйл ярихаас бүү санаа зовоорой. Учир нь бүгд л ийм гэнэн томоогүй насыг дайрч өнгөрдөг. “Хүмүүс биднийг юу гэж бодох бол” гэж санаа зоволгүйгээр чин сэтгэлээсээ хөгжилддөг байх нь нөхөрлөлийг улам үнэ цэнтэй болгодог юм шүү. 

5. Хамтдаа зураг, бичлэг хийх

Бие биенийхээ хөгжилтэй зураг, дүрс бичлэгийг хадгалан авч гунигтай үедээ гаргаж үзэх нь чамайг гарцаагүй инээлгэх болно. Магадгүй дараа нь тэр зураг, бичлэгээр дамжуулан гэнэтийн бэлэг ч барьж болох юм.

Hиытлэл

 

#Зөвлөгөө