Азийн хөгжмийн наадам “MAMA-2018”-ын хаалтын ажиллагаа, шагнал гардуулах ёслол


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-12-15

Гурван улс дамнан  зохион байгуулагдсан ‘Mnet Азийн Хөгжмийн Шагнал Гардуулах Ёслол’-ын хаалтын үйл ажиллагаа Хонконгт уг арга хэмжээний сүүлийн өдөр буюу 12-р сарын 14-нд боллоо.

Улаан хивсний ёслол: BTS хамтлаг  шагнал гардаж авлаа

Улаан хивсний ёслолын үеэр BTS хамтлаг,  Сөүл хотын аялал жуулчлалын салбарт хувь нэмэр оруулсныхаа төлөө тус хотын захиргаанаас Сөүл хотын нэрэмжит шагнал гардан авсан юм.

Хүрэлцэн ирсэн одод: JJ Lin, BewhY, BTS, Changmo, Chungha, GOT7, Heize, IZ*ONE, Mommy Son, MOMOLAND, Nafla, Oh My Girl, Palo Alto, Roy Kim,  SEVENTEEN, Sunmi, Swings, The Quiett, Tiger JK, Yoon Mi Rae, Wanna One, WJSN

MAMA2018: Үзүүлбэрүүд

‘MAMA 2018’-ын нээлтийг Tiger Jk, Bizzy болон Tasha нар ‘Timeless’ болон ‘Monster’ дуугаараа эхлүүлсэн юм.

Мөн Momoland хамтлаг, рэппэр Mommy Son-ий хамт үзүүлбэр үзүүлж, BTS хамтлаг, ‘MAMA 2018’  наадмын хаалтын ёслолыг хийжээ.

BTS хамтлаг  5 шагнал хүртлээ

‘MAMA 2018’-ын хүндэт зочин Жанет Жексон ‘Inspiration Award’-ын эзэн болсон бол BTS хамтлаг таван шагнал хүртсэн юм.

Ингээд та бүхэнд шагналын эздийг танилцуулъя.

 “ Шилдэг Эрэгтэй Уран Бүтээлч”- Roy Kim
“ Шилдэг Эмэгтэй Уран Бүтээлч” – Sunmi
“ Шилдэг  Эрэгтэй Хамтлаг” -  Wanna One
“ Шилдэг  Эмэгтэй Хамтлаг” – Twice

“Азийн Шилдэг  Залуу Уран Бүтээлч” – Iz*One
Шилдэг бүжгийн үзүүлбэр” – Twice / Seventeen

“Оны Шилдэг Нээлт” – Momoland

“Tik Tok Шилдэг клип” – BTS

“ Tik Tok  Хамгийн Алдартай Уран Бүтээлч” – GOT7

“ Азийн Шилдэг Загвар” – BTS

M Wave – Олон Улсын Сонголт” – BTS

“ Шилдэг OST” – Seventeen

Daesang буюу дээд шагнал:

BTS хамтлаг тус MAMA 2018 наадмаас  3 дээд шагнал хүртэж нийт шагналын тоогоор MAMA-ын түүхэн дэх хамгийн олон #daesang авсан хамтлаг хэмээх жагсаалтад EXO-гийн хамт тэргүүлжээ.

“ Оны Шилдэг Уран Бүтээлч” – BTS

“ Оны Шилдэг Цомог” – ‘Love Yourself:  Tear’ BTS

“ Оны Шилдэг Дуу” – ‘What is love ?’ Twice

Хусог (Hoseok):  ARMY! Би энд ирэхээсээ өмнө маш их санаа зовж байсан. Ямар ч алдаа гаргалгүйгээр хамгийн сайнаараа хичээж, чадах бүх зүйлээ харуулахыг хүссэн. Энэ шагнал…  Би энэ шагналыг авахгүй байсан ч өнөөдөр уйлах л байсан.  Би та нараас хүртсэн тэр их хайраа эргүүлж төлөхийг хүссэн. Үнэхээр их баярлалаа. Бас  хамтдаа байгаа гишүүддээ маш их баярлалаа”

Жимин (Jimin) : Арми баярлалаа.   Хэцүү цаг үе маш их байсан, та нар мэдэж байгаа байх. Бид хэцүү үедээ хамтдаа ярилцаж, шийддэг байсан.  Гэхдээ биднийг маш гайхалтай хүмүүс хүрээлдэг байсан учраас тэдгээр хүмүүсээс бид маш их аз жаргал мэдэрсэн. Тэр хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.

Twice:   “… Гайхалтай чадварлаг уран бүтээлчид маш олон байхад бидэнд шагналыг өгсөнд баярлалаа. Бидэнд 3 жил дараалан энэ гайхалтай шагналыг олгосонд баярлалаа.  … Баярлалаа гэж хэлэх хүн бидэнд маш олон байна. Үргэлж нэгнийгээ урамшуулдаг хамтлагийн гишүүд болон биднийг үргэлж хайрладаг Once нартаа баярлалаа. Бид нарын тоглолтыг үзээд маш их урам зориг авсан гэж ярьдаг хүмүүс олон байдаг. Гэхдээ бид  фэнүүдээсээ урам зориг авдаг юм шүү. Баярлалаа”

#KPOP, #AsianMusic