Өсвөр үеийнхэн: Шударга байх нь баян байхаас чухал хэдий ч үргэлж шударга байх боломжгүй


М.Батчимэг | YOLO.MN
2018-12-10
  • Хэн нэгэн өөрийг чинь ямар ч шалгалтгүйгээр ажил, эсвэл сургуульд оруулах болбол чи хэрхэх вэ?
  • Баян байх нь чухал уу шударга байх нь чухал уу?
  • Худал хэлдэг, хууран мэхэлдэг хүмүүс илүү амжилттай явах талтай байдаг уу? гэх зэрэг сонирхолтой асуултуудад өсвөр үеийнхэн хэрхэн хариулсныг “Өсвөр үеийнхний дуу хоолой-2” судалгааны тайлан харуулж байна.

Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрөөс “Өсвөр үеийнхний дуу хоолой-2 сургуулийн орчин дахь шударга ёс, авилга, ашиг сонирхлын зөрчил” судалгаа явуулжээ. Судалгаанд нийслэл Улаанбаатар хот болон Архангай, Өвөрхангай, Дорнод, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын  6, 8, 10-р ангийн нийт 2191 сурагчид хамрагдсан байна. Эдгээр хүүхдүүд дараах асуултуудад хэрхэн хариулсныг сонирхуулъя.

72.1%Шударга байх нь баян байхаас чухал ч гэсэн үргэлж шударга байх боломжгүй байна

43% - Худал хэлдэг, хууран мэхэлдэг, хууль зөрчдөг, хахуулийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс бусад хүмүүсээс илүү амжилттай явах талтай.

50.2% - Хэн нэгэн ажил, сургуульд ороход нь шалгалтгүйгээр оруулах болбол зөвшөөрнө.

Сургууль, цэцэрлэгт орох, сурлагын түвшнээ зохиомлоор сайжруулах, анги дэвших, сургууль төгсөх зэрэгт боловсролын байгууллагын ажилтанд бэлэг сэлт өгөх явдал байсаар байгааг судалгааны дүн харууллаа.

1/5 нь - Дүүг нь цэцэрлэгт оруулахын тулд эцэг эх нь авилга өгсөн.

44.7% - 5 болон 9-р анги төгсөхөд анги төгсгөлөө гэж багш эсвэл менежерт бэлэг эсвэл мөнгө өгч байсан.

Багш нар хичээлд хамаарахгүй ном, захиалгын сонин, сэтгүүл, тасалбар болон бусад эд зүйлс авахыг санал болгодог хэвээр бөгөөд хэрэгцээгүй, хүсээгүй зүйл хүчээр худалдан авах нь олон хүүхдэд дарамт учруулдаг байна.

14.6% - Багш хичээлд хамаарахгүй ном, захиалгын сонин сэтгүүл, тасалбар, бусад эд зүйлс зарах буюу захиалуулбал таагүй санагдах ч татгалзвал багш надад өөрөөр хандаж магадгүй учраас зөвшөөрнө.

11.9% - Ангийн дарга болохыг хүсэж байгаа ч багшийн хайртай сурагчдын нэг биш гэж өөрийгөө бодно.

69.5% - Өнгөрсөн улиралд бусдад дээрэлхүүлж доромжлуулсан.

15.0% - Багшдаа дээрэлхүүлж доромжлуулсан.

5.6% - Сургуулийн ажилтанд  дээрэлхүүлж, доромжлуулсан.

Авилгыг  мэдээлж, авилгатай тэмцэх хүсэл зоригийн биелэл нь мэдээлэгчийг хамгаалдаггүй тул мэдээлэл өгснөөр өөрт нь ирэх дарамтаас шалтгаалж хэрхэхээ мэддэггүй гэдгээ мөн энэ судалгаагаар хүүхдүүд илэрхийллээ.

18.3% - Энэ талаар мэдээлэл өглөө гээд ямар ч нэмэргүй.

9.9% - Намайг хамгаалахгүй учраас би мэдээлэхээс айж байна.

 72% - Гэхдээ шударга ёсыг сахихгүй байх нь Монгол орны хөгжлийн хувьд аюултай.

#Survey