“Аннэ Фрэнкийн өдрийн тэмдэглэл” номын хүчирхэг 10 ишлэл


Дайны үед хоёр жилийн турш хоргодох байранд нуугдаж байхдаа өөрийн найз Кэттидээ  зориулсан захидал мэтээр бичсэн бяцхан охины тэмдэглэл дэлхийн түүхэн дэх хамгийн шилдэг өдрийн тэмдэглэл болон өдийг хүртэл хүүхэд залуусын уншвал зохих номын тоонд зүй ёсоор багтсаар ирсэн гээд боддоо.

Дэлхийн 2-р дайны үеийн аймшигт үйл явдлыг арван гуравхан настай бяцхан охин Аннэлис Мэри Фрэнк өөрийн биеэр туулж нүдээр үзсэнээ бичиж хадгалан үлдээсэн нь хүн төрөлхтөнд дайны гамшиг болон тухайн үеийн байдлыг бодитоор тусгасан баримт болж одоо ЮНЕСКО-гийн дэлхийн өвд хадгалагдаж байна.

Хэрвээ тус номыг хараахан уншиж амжаагүй байгаа бол номон дээрх ухаарал хайрласан хүчирхэг 10 ишлэлийг хүргэж байна. Номыг уншсан нэгэн нь өөрт таалагдсан шилдэг гэсэн ишлэлээ сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй.

1.    Дэлхий ертөнцийг өөрчлөхийг хүсвэл нэг ч хором хүлээх хэрэггүй.

2.    Юу хүсч байгаагаа үргэлж мэддэг бай. Би хүсэл тэмүүлэлтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой, шүтлэгтэй бас хайрлаж чадна. Үргэлж өөрийнхөөрөө, тэгээд сэтгэл хангалуун бай.

3.    Би бол эмэгтэй хүн. Дотоод хүч чадалтай, бүхнийг өөрчилж чадах хүчирхэг эмэгтэй гэдгээ үргэлж мэдэр.

4.    Эмэгтэйчүүдийг хүндэтгэх ёстой. Дэлхийн өнцөг булан бүрд эрэгтэй хүмүүс гайхалтай үйл хэрэг бүтээж дайнд явж, тэднийг бүгд хүндэтгэдэг. Харин эмэгтэй хүмүүс яагаад тэдэн шиг эрэлхэг дайчин байж болохгүй гэж?

5.    Хүн бүрийн дотоод ертөнцөд сайн сайхан зүйлсийн хэсэг нуугдаж байдаг. Тэр сайн сайхан зүйлийн тусламжтай та ямар агуу зүйл хийж чадахаа мэдэхгүй байгаа. Та хэр их хайрлаж чадах вэ? Юу бүтээж чадах вэ? Таны чадавх чинь хэр байна вэ хэмээн өөрөөсөө асуугаад үз.

6.    Биднийг санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг зөвшөөрдөггүй. Зарим хүмүүс таныг дуугүй байлгахыг оролдсон ч та өөрийнхөө үзэл бодлоос няцаж болохгүй.  Хэрвээ хүн бүр залуу хэвээрээ байсан бол юу хүссэнээ л хэлнэ шүү дээ.

7.    Хэцүү цаг үед: бидний үзэл бодол, мөрөөдөл, итгэл үнэмшил бидэнд тохиолдож буй муу муухай бодит байдлыг даван гардаг. Учир нь бүхнийг үл хайхран хүмүүс сэтгэл зүрхэндээ гэрэл гэгээ тээдэг гэдэгт би итгэдэг.

8.    Аз жаргалтай нэгэн үргэлж бусдад аз жаргалыг түгээж байдаг

9.    Бүх зовлон зүдгүүрийг бодолгүй харин гоо үзэсгэлэн үүрд байна гэдэгт итгэ.

10.  Болоод өнгөрсөн зүйлийг буцааж болохгүй. Харин дахин давтагдахаас сэргийлж чадна.  

 

#Book