Поп-корныг яагаад САВХААР ИДЭХ хэрэгтэй вэ?


Энэ үнэхээр хурдан болоод өнгөрдөг зүйл. Хүмүүс уух дуртай ундааныхаа бөглөөг задласан дороо шууд л залгилж эхэлдэг шүү дээ. Сайхан амт нь бараг л мэдэгдэхгүй шахам. Гэвч минут орчим хугацаа өнгөрсний дараа л та арай гэж ууж буй зүйлийнхээ амт шимтийг мэдэрнэ.
Аль эсвэл цоо шинэ машин худалдаж авуутаа хэдэн ч жил өнгөрсөн бай, унаж явахдаа инээмсэглэсээр л байх мэт санана. Гэхдээ нэг сарын дараа, өнөөх сэтгэл хөдлөлүүд ор мөргүй алга болж оронд нь энэ чинь зүгээр л нэг машин шүү дээ гэсэн бодол үлддэг.
Гедоник адаптаци гэсэн нэршилтэй энэхүү дасах үйл явц бидэнд аз жаргал авчирдаг бараг л бүх зүйл дээр тохиолддог. Эргэн тойрноо нэг хараад, энэ  бүх эд барааг дөнгөж худалдаж авуутаа хэр зэрэг таашаал авч  байсан тухайгаа бодож үзээрэй. Бас өнөөдөр та тэр бүхэнд ямар өнцгөөс ханддаг болсноо анзаарагтун.
Тэдгээр анхдагч аз жаргалыг буцааж нэг авчирвал хэчнээн таатай байхсан бол?
“Personality and Social Psychology Bulletin” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанаас бид, аливаа зүйлийг дасч дадаагүй аргаар хэрэглэж үзвэл анхны удаад мэдэрч байсан таатай мэдрэмжээ буцаан авчрах боломжтой гэдгийг олж мэдэв.
Ингээд савх хамаатай болж эхэллээ.


Судалгаанд хамрагдсан 68 хүнд поп-корн идэх санал тавьжээ. Тэдний хагасыг зүгээр л гараар нь идүүлсэн бол, үлдсэн хэсэгт нь савх хэрэглүүлсэн байна. Ийнхүү савхаар идэж байсан хүмүүс бусадтай харьцуулахад поп-корныг илүү сайхан амттайгаар мэдэрснийг олж тогтоолоо, хоёр багийг нэгэн ижил хурдаар идүүлсэн хэдий ч тэр.
Энэ нь сэтгэл судлаачдын сайтар мэддэг зүйл байсан ба хэрэв ямар нэгэн зүйл цоо шинэ мэт санагдвал хүмүүс түүнд илүү их анхаарал хандуулдаг. Түүнчлэн аливаа таатай мэдрэмж төрүүлэх зүйлд анхаарлаа илүү хандуулваас, тухайн зүйлээс бүр ч их таашаал авахыг тэмүүлдэг ажээ.
Ийм учир хүмүүст аливаа зүйлийг өдөр ирэх тусам өөр өөр маягаар туршиж үзмээр санагддаг гэнэ. Бид ямар нэг юм худалдаж аваад, түүнийгээ эчнээ танил, мэдээжийн мэт санагддаг болмогц дахиад аз жаргал авчрах шинэ зүйлд мөнгөө үрдэг. Харамсалтай нь, нэгийг нөгөөгөөр сольсноор зардал их гарах төдийгүй, мөн амьдралд байдаг жишээ адил, орон сууц юмуу гэр бүлийн хамтрагч гэх мэт танил дотно байдлыг айхавтар ихээр бий болгодог хэр нь зугтахад хэцүү зүйлсэд санаанд оромгүй шийдэл гаргах нь бий.
Бидний судалгаа арай өөр замыг санал болгож байна.  Өөрчлөлт хүстлээ ямар нэг зүйлээс залхаж эхэлсэн бол түүнд дасч сураагүй, шинэ хэв маягаар хандаад үзээрэй.


Мөн өөр нэгэн судалгаанд бид 300 хүнд ус уулгаж ажиглалт хийв.
Эхлээд, бид оролцогчдыг өөрсдийн дасч дадаагүй, өвөрмөц сонин аргаар усаа уухыг хүслээ. Тэдний ихэнхи нь Мартинигийн лонхноос ууж, зарим нь том аяганд хийгээд муур шиг долоож байв. Нэг хүн цаасаар хийсэн усан онгоцноос уухыг зөвлөөд амжив.
Дараа нь судалгаанд хамрагдагчдад уснаас таван удаа балгаад, ямар амттай санагдсанаа үнэлж дүгнэх даалгавар өгөв. Гурван хүн энгийн хэлбэрээр таван удаа, бас нэг гурав нь сонгосон нэг өвөрмөц аргаараа дагнаж таван удаа балгасан бол нөгөө гурав нь балгах бүрдээ өөр өөр өвөрмөц аргыг туршлаа.
Ийнхүү бид балгах бүрдээ хачин өвөрмөц маяг ашигласан хүмүүст хурдан түргэн балгаад өнгөрсөн хэдий ч усны амт илүү таатай санагдсаныг олж мэдэв. Өөрөөр хэлбэл, тэдний таашаал авах нь цаг хугацаанаас үл хамаарч байна. Оролцогчдод балга бүрдээ ч таашаал авч чадахгүй үе гарч байхад өөр өөр арга туршигсдын хувьд тийм зүйл тохиолдсонгүй.


Энэ судалгаа, дасч дадах үйл явцдаа сонголт хийх боломжтой гэдгийг, мөн танил дадал болсноор түүнээс таашаал авахаа больдог гэдгийг баталлаа. Та аливаа зүйлд хандах өвөрмөц содон арга олох бүрдээ, тухайн зүйлээсээ уйдахааргүй болсоор байх болно гэж ойлгож болох юм.

Эх сурвалж: livescience.com

 

#experiment, #finding