Англи хэлний хичээлээр ЭЕШ өгвөл ямар мэргэжил эзэмших боломжтой вэ?


Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан англи хэлний хичээлээр шалгалт өгөхөөр бэлдэж буй суралцагчдад уг шалгалтыг өгснөөр цаашид ямар чиглэлээр суралцах боломжтой талаарх мэдээллийг хүргэж байна.

1. АНГЛИ ХЭЛ – 100 ХУВЬ

- Багш – гадаад хэлний боловсрол

- Гадаад хэлний орчуулга

- Гадаад хэл, орон судлал

- Хэл шинжлэл – гадаад хэл

- Хэл уран зохиол – Англи

2. АНГЛИ ХЭЛ – 70 ХУВЬ, НИЙГМИЙН УХААН – 30 ХУВЬ

- Олон улсын харилцаа

- Нийтийн удирдлага

- Төрийн удирдлага

- Олон нийттэй харилцах ажил

- Зочид буудлын менежмент

- Сэтгүүл зүй – гадаад хэлний орчуулга

3. АНГЛИ ХЭЛ, ГАЗАР ЗҮЙ

- Байгалийн аялал жуулчлал

- Аялал жуулчлал, зочлох үйлчилгээ

4. АНГЛИ ХЭЛ, МАТЕМАТИК

- Эдийн засаг

- Олон улсын бизнес, худалдаа

- Менежмент

- Зар сурталчилгаа

- Хүний нөөцийн удирдлага

- Бизнесийн удирдлага

- Олон улсын мэргэшсэн нягтлан бодох бүртгэл

- Олон улсын удирдлагын нягтлан бодох бүртгэл

АНГЛИ ХЭЛНИЙ ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ ИХ СУРГУУЛИУД:

Ингээд үргэлжлүүлэн англи хэлний чиглэлээр суралцах боломжтой Монголын зарим их сургуулиудын талаарх мэдээллийг хүргэж байна. 

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

- Багш – гадаад хэлний боловсрол

- Гадаад хэлний орчуулга

- Гадаад хэл, орон судлал

- Хэл шинжлэл – гадаад хэл

- Хэл уран зохиол – Англи

- Олон улсын харилцаа

- Нийтийн удирдлага

- Менежмент

- Эдийн засаг

- Аялал жуулчлал

МУИС-ийн бакалаврын үндсэн мэргэжлийн хөтөлбөрүүдтэй танилцах бол ЭНД дарна уу.

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

- Гадаад хэлний орчуулга

- Төрийн удирдлага

- Олон нийттэй харилцах ажил

- Нийтийн удирдлага

ШУТИС-ийн бакалаврын үндсэн мэргэжлийн хөтөлбөрүүдтэй танилцах бол ЭНД дарна уу.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ

- Багш – гадаад хэлний боловсрол

- Аялал жуулчлал

МУБИС-ийн бакалаврын үндсэн мэргэжлийн хөтөлбөрүүдтэй танилцах бол ЭНД дарна уу.

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ

- Эдийн засаг

- Олон улсын бизнес, худалдаа

- Менежмент

- Зар сурталчилгаа

- Хүний нөөцийн удирдлага

- Бизнесийн удирдлага

- Аялал жуулчлал, зочлох үйлчилгээ

- Олон улсын мэргэшсэн нягтлан бодох бүртгэл

- Олон улсын удирдлагын нягтлан бодох бүртгэл

СЭЗИС-ийн бакалаврын үндсэн мэргэжлийн хөтөлбөрүүдтэй танилцах бол ЭНД дарна уу.

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

- Гадаад хэлний орчуулга

- Сэтгүүл зүй – гадаад хэлний орчуулга

- Худалдаа – гадаад хэлний орчуулга

- Аялал жуулчлалын менежмент

- Олон улсын харилцаа

- Олон улсын харилцаа - Гадаад хэлний орчуулга

- Эдийн засаг

- Бизнесийн удирдлага

- Менежмент

ХУИС-ийн бакалаврын үндсэн мэргэжлийн хөтөлбөрүүдтэй танилцах бол ЭНД дарна уу.

#Боловсрол #ЭЕШ #Англи хэл