Герман боловсролыг ЭХ ОРОНДОО эзэмших БОЛОМЖ


Сондор | YOLO.MN
2017-11-06

Инженер болох сонирхолтой хүүхэд, залуустаа нэгэн таатай мэдээ дуулгая. 

Бүх хичээл нь Англи хэл дээр явагддаг, монголын анхны цогц хотхонтой Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургууль арваннэгдүгээр сарын 18-ны өдөр “Хаалга нээлттэй” өдөрлөг зохион байгуулах гэж байна.

“Герман мэдлэг, Монгол ухаан” уриатай тус сургуулийн нээлттэй өдөрлөг Налайх дүүрэгт байрлах хотхонд явагдах бөгөөд Спортын төв ордноос үнэгүй автобус 09:00 цагаас хөдлөнө.

Эцэг эх, сурагч, багш та бүхэн нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирснээр тус сургуулийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авч, англи хэлний хичээл, лабораторын хичээл, гадаад хэлний мэдлэгийн тэмцээнд оролцож, дотуур байртай танилцах аялалд хамрагдах боломжтой.

Мөн доктор, профессор цолтой Монгол болон Герман, Канад, Америк улсын багш нар бакалавр, магистрийн хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, сонирхолтой лекцүүд тавих болно.

2013 онд үүсгэн байгуулагдсан Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургууль нь дараах хөтөлбөрүүдээр Германы их сургуулиудтай дүйцэх боловсролын зэрэг олгож байна.


•    Инженерийн бэлтгэл хөтөлбөр,
•    Уул уурхайн боловсруулах инженерийн бакалавр,
•    Механик инженерийн бакалавр,
•    Байгаль орчны инженерийн бакалавр,
•    Үйлдвэрлэлийн менежмент, эдийн засагч инженерийн бакалавр,
•    Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежментийн магистр.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. Холбоо барих 7023-2090.

#German #Mongolia #Education